НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас (FAO) жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг "Дэлхийн Хөрсний Өдөр” болгон албан ёсоор тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Бордоо:
Хөрсний үржил шимийг сайжруулж, нэгж га талбайгаас хураан авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 онд тариаланчдад бордооны үнийн дүнгийн 30 хүртэл хувьд хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд нийт 182 иргэн, хуулийн этгээдэд 3.92 тэрбум төгрөгийн үнийн дүнгийн хөнгөлөлт үзүүллээ.
- Хөрсний үржил шимийг сайжруулж, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор бордоо хэрэглэсэн тариаланч хүн, хуулийн этгээдийн бордооны үнийн дүнгийн 30 хүртэл хувьд хөнгөлөлт үзүүлэх баримт бичгийг энд дарж үзнэ үү.
- Тариаланчид агуулахдаа бордоо нэмэх, зарцуулах зааврыг энд дарж үзнэ үү.
- Диллер компани хэрхэн бордоо нэмэх болон зарцуулалт хийх тухай зааврыг энд дарж үзнэ үү
- Бордооны диллер компаниуд агуулахдаа бүтээгдэхүүн нэмэх зааврыг энд дарж үзнэ үү
Ойн зурвас:
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөний 3.10.1 дэх заалт мөн ТЭРБУМ мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвасын ач холбогдолыг тариаланчдад таниулж мэдүүлэх зорилготой 2024 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд жишиг ойн зурвасыг нийт 3 байршилд 41 км урттай байгуулхаар төлөвлөн бэлтгэл ажилаа ханган ажиллаж байна.
Сэтгэгдэл