Хөрс боловсруулалт нь хагалах, сэндчилэх, сийрүүлэх, борнойдох,
булдах зэрэг механик аргуудаас бүрдэнэ. Хөрс боловсруулалт нь хөрсний
ус, агаар шингээх, халах, ууршуулах чадварыг сайжруулах эерэг үр
дагавараас гадна хөрсний элэгдэл эвдрэл, ялзмагийн задралыг түргэсгэж,
хөрсний үржил шимд хор хөнөөл учруулдаг. Хөрсний төрлөөс хамаарч хөрс
боловсруулалтын тохиромжтой арга, технологийг сонгон хэрэглэх ёстой.
Хөрс боловсруулалтын зорилго:
Ургамал ургахадтохиромжтой нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хөрсийг
боловсруулна. Үүнд:
- ургамлын үндэс хялбар нэвтрэх нөхцлийг бий болгох зорилгоор хөрсийг сийрэгжүүлэх
- агаараас азот, хүчилтөрөгчийг шингээх замаар хөрсний агааржилтыг сайжруулах
- хөрсний организмуудын үйл ажиллагааг дэмжих • ус шингээх, нэвчүүлэх, барих чадварыг нэмэгдүүлэх
- чийгийн ууршилтыг бууруулах
- хог ургамал, хортоны хөнөөл, тархалтыг сааруулах, үгүй болгох,
- таримлын үлдэгдэл, бордоог хөрсөнд булах
- талбайг тэгшилж тарих үрийг жигд гүнд суулгах нөхцөл бүрдүүлэх хөрсийг тарих таримлын тохиромжтой хэмжээний нягтралтай болгох
Хөрсийг бага хөндөх нь
Аливаа хөрс боловсруулах ажиллагаа нь хөрсний бүтцэд их, бага
хэмжээгээр эерэг эсвэл сөрөг нөлөө үзүүлнэ. Хөрсний давхаргуудыг холих
нь хөрсний агаартай болон агааргүй орчинд үржиж, үйл ажиллагаагаа
явуулдаг микроорганизмуудыг устгах, ихээхэн багасгахад хүргэнэ.
Боловсруулсан хөрсний гадаргуу ургамлан бүрхэвчгүй тул бороо, салхины
нөлөөгөөр хөрсний өнгөн хэсгийн үржил шимтэй хөнгөн хэсэг нь салхинд
хийсч, бороо, цасны хайлсан ус үерээр урсаж үгүй болно.
Харин механик элдэншүүлгийг огт хэрэглэдэггүй тэг - элдэншүүлгийн
систем нь үрлэн11 бүтэцтэй, органик бодис болон хөрсний организмуудаар
баялаг өнгөн хөрс бүхий байгалийн хөрсний бүтцийг бий болгодог. Органик
бодисын гэнэтийн задралгүй, шим тэжээлийн бодисууд нь ургамлын нягт
шигүү үндсэнд шингэдэг тул шим тэжээлийн бодисын алдагдал бага
байдаг. Хөрс байнгын ургамлан бүрхэвч, хангалттай органик бодистой
байгаа тохиолдолд хөрсний элэгдэл эвдрэл ноцтой асуудал биш байдаг.
Иймд органик тариаланч бүр өөрийн нөхцөлдөө хамгийн сайн тохирсон
хөрс боловсруулалтын аргыг хэрэглэх шаардлагатай. Гэхдээ ихэнх
тохиолдолд Тэг-элдэншүүлэг хэрэглэж буй нөхцөлд талбайн хог ургамлыг
химийн бодис-гербицидээр устгадаг учир энэ нь органик тариалантай
зөрчилддөг учир өргөн хүрээтэй нэвтрүүлэх боломж өнөө хир гараагүй
байна.
Хөрсний нягтрал
Хэрэв хөрсийг хэт их чийгтэй байх үед нь боловсруулах эсвэл хүнд
машин механизмаар даралт үүсгэх үед хөрс нягтарч үндэсний ургалтыг
саатуулах, агааржилт буурах болон хөрсөнд ус тогтох эрсдэл үүснэ.
Хөрсний нягтрал ноцтой асуудал болох үед тариаланчид дараах
асуудлыг мэдэж байх ёстой. Үүнд:
- хөрс нойтон үед боловсруулбал бүтэц нь алдагдаж хөрс нягтрах эрсдэл хамгийн их байна
- бороо орсны дараа талбайдээгүүр машинаар явахгүй байх
- Шаварлаг, шавранцар хөрс амархан нягтарч ус, агаар нэвчүүлэх нь мууддаг.
- элсэрхэг хөрс нягтрах нь арай бага байна
- хөрсний органик бодисын агууламж их байвал нягтрах эрсдэл бага байна
- Нягтарсан хөрсний сийрэгжүүлэхийн тулд механик боловсруулалт хийх, гүн тархалттай үндэстэй таримал тарих хэрэгтэй болно.
Хөрс боловсруулалтын үр шимийг хүртэнгээ, түүний сөрөг нөлөөг
бууруулахын тулд хөрсийг аль болох цөөн хөндөж, хөрсний байгалийн
чанарыг хадгалах зөв аргыг сонгох хэрэгтэй.
Сэтгэгдэл