ОХУ-ын каргоны онгоцонд дэлбэрэлт гарсны улмаас Газар дундын тэнгист живжээ


ОХУ-ын каргоны онгоцонд дэлбэрэлт гарсны улмаас Газар дундын тэнгист живжээ

 

Урса майжор нэртэй ОХУ-ын каргоны онгоцны хөдөлгүүрийн өрөөнд дэлбэрэлт гарсны улмаас Газар дундын тэнгист живсэн талаар ОХУ-ын Гадаад хэргийн яам мягмар гарагт /2024.12.24/ мэдэгдэл хийсэн байна. Тус ослын улмаас онгоцны багийн хоёр гишүүн сураггүй болжээ.         

2009 онд баригдсан тэрхүү онгоцыг ОХУ-ын Батлан хамгаалах яам цэргийн угсралтын үйл ажиллагаа явуулахад ашигладаг компаниудын нэг болох Оборонлогистика компани эзэмшдэг байсан юм. Тус онгоц ОХУ-ын зүүн бүсэд оршдог Владивосток хотын боомтыг чиглэн явж байжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлснээр хөлгийн багийн 16 гишүүний 14-ыг нь аварч, Испани улс руу хүргэсэн байна. Испани дахь ОХУ-ын Элчин сайдын яам юуны улмаас онгоц живснийг судалж, Испанийн эрх баригчидтай холбоотой байгаа гэсэн юм.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.