Хан-Уул дүүргийн нутагт барьж буй барилгын ажилчин нь угаартсан гэх дуудлага мэдээлэл энэ сарын 24-ний 17.00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Тус дүүргийн нутагт “Хурд хүнс” ХХК-ийн барьж буй барилга дотор ажилчин нь гал түлээд угаартсан аж. “Хурд хүнс” ХХК-ийн захиалгаар бариулж буй барилгад өдгөө ч цутгалтын ажил хийж байгаа бөгөөд түүнийгээ хөлдөөхгүйн тулд төмөр торхонд сайжруулсан шахмал түлш ашиглан гал түлснээс ийнхүү ажилчин А нь угаарын хийд хордсон байж. Дуудлагын дагуу очсон нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч тухайн ажилчинд үзлэг хийж, зөвлөгөө өгөөд, хамт ажиллагсдад нь үлдээж явсан гэнэ.
“Хурд хүнс” ХХК-ийн хувьд гадаад худалдаа, улс хоорондын ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн улсын бүртгэлд бүртгүүлсэн, эцсийн өмчлөгч нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Түүний үүсгэн байгуулсан эл аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирлаар Д.Энхгэрэл ажилладаг юм байна.
https://www.unuudur.mn/a/273865
Сэтгэгдэл