Францын төрийн тэргүүн Олланд Сири дэх нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 19-нд Путинтэй хувийн уулзалт зохион байгуулах боломжийн тухай шийдвэр гаргана хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Жан-Марк Эйро мэдэгдсэн байна.
Өнөө өглөө Кремль болон Елисейн ордны хооронд Сирийн асуудлаарх ажил төрлийн уулзалт хийгдэх талаар хэлцэл явагдсан бөгөөд энэхүү саналын хариуд Оросын тал энэ сарын 19-ний уулзалтыг хойшлуулахыг хүсч буйгаа мэдэгджээ.
Путин, Олланд хоёрын хувьд хэлэлцэх хоёр л асуудал бий: Сири ба Украин. Харин хоёулаа энэ талаар хэлэлцээд байх юм бараг үгүй!
Минскийн хэлцэл гацаанд орсон, Аллепо-д францчууд юу ч шийдвэрлэж чадахгүй.
Харин одоо Олланд дэлхийн улстөрийн захад бус төвд байхыг хүсвэл өөрөө хүрч ирэх ёстой... Гэвч Кремлийн ажлын төлөвлөгөөнд зөвхөн 11-р сарын дунд үеэр л "цонх” гарч ирэх боломжтой байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Сэтгэгдэл