Өнгөрсөн ням гарагийн өглөө Оросын Магнитогорск хотын оршин суугчдыг таатай бэлэг хүлээж байжээ. Юу гэвэл, үл таних нэг баян хүн хотоор мөнгө бүхий дугтуйнууд хаясныг "Вести FM” радио мэдээлсэн байна. Ингэснээрээ хүмүүст сайхан мэдрэмж төрүүлэхийг хүсч байгаагаа тэр олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэнд хэлжээ.
Тэр хөрөнгөтөн хотоор 500 гаруй үнэт "бэлэг” тараасан уг ажиллагаагаа аравдугаар сарын 15-наас эхлүүлсэн байна. Бямба гарагт 5000 мянган дугдуйтай мөнгө тараажээ. Хүмүүс гудамжнаас үнэхээр мөнгө олж байгаа тухай мэдээ нийгмийн сүлжээнд гарч эхэлсэн байна. Энэ арга хэмжээ он дуустал үргэлжлэх бололтой.
Нэрээ нууцалсан эрийн өөрийнх нь хэлснээр,тэр Магнитогорск хотын захын хорооллуудад буяны ажиллагаа явуулж байгаа ажээ. Дугтуйнд 50-иас 5000 хүртэл рубль, түүнчлэн 1-ээс 100 хүртэл ам. доллар хийж байгаагаа тэр бас онцлон дурдсан байна. Рублийг тэр мөнгөлөг цагаан өнгийн, харин долларыг хар өнгийн дугтуйнд хийжээ. Магнитогорск хотын оршин суугчид ёстой нэг бужигнаж байгаа аж.
С.Инда
Bataar.mn
Сэтгэгдэл