Өчигдөр шөнө байрны гадаа сул зогсоол алга болохоор нь маргааш амралтын өдөр юм чинь гээд яалт ч үгүй нэг машиныг таглаад, "Уучлаарай" гээд дугаараа бичээд орхичихсон юм. Тэгсэн шөнө мартаад утасныхаа дууг хаагаад унтчихаж. Гэтэл өглөө 11 цаг өнгөрч байхад хаалга эвдэх нь гэлтэй балбаж байнаа. Утсаа харсан нэг дугаараас 13 удаа дуудлага ирсэн байна. Буцаагаад залгатал үг хэлэхийн зуургүй нэг хүүхэн "Малаа утсаа авахад яадаг юм. Хурдан гарч ирэхгүй бол машиныг чинь ачууллаа шүү ..... бла бла". Тэгэхээр нь эмэгтэй хүмүүс учраа олог гээд эхнэрээ "Машинаа холдуулчих" гээд гаргав. Тэгсэн жаахан байж байснаа эхнэр, нэг хүүхэн дагуулцан орж ирж байна. Хоорондоо "бла бла бла хараалын үг, бас дахиад хараалын үг" эмэгтэйчүүд ийм хараалын үг хэлдэг юм уу гэж гайхтал авч байнаа. Тэгсэн нөгөө эмэгтэй "Машин хааж түгжсэний төлбөр гээд 5000 төгрөг өг" гэж байна. Эхнэр "Өгөхгүй" гэсэн чинь нөгөөх нь "Гэрээс чинь орж юм авна" гэнээ. Ядаж байтал 5000 байдаггүй 10000 төгрөг өгөөд хаалгаа хаалаа. Эхнэр араас нь "Хараалын үг". "Яагаад ингээд байгаа юм бэ гээд эхнэрээсээ асуутал "Зогсоол дээр намайг баахан доромжлоод хэлэх хэлэхгүй хараалын үг хэлээд. Чи цуг гарахгүй гээд над руу дайраад. Уг нь би өнөөдөр амралтын өдөр сайхан амрая гээд төлөвлөчихсөн байтал энэ явдлаас болоод өдөржингөө бөөн стресс. Гэтэл сая хонх дугарахаар нь очоод дурангаар харсан өглөөний эмэгтэй. Ёоо сда бас яах гэж байгаан бол гээд нээтэл нээх хөөрхөн сүү барьчихсан зогсож байна. Тэгснээ намайг эхнэрээ дуудчих гэв. Манай эхнэр ч үүд рүү очоод бөөн бие биенээсээ уулчлал гуйсан хоёр. Төрсөн эгч дүү хоёр шиг л. Тэр эмэгтэй "Өглөө би харин ажлаасаа хоцорчихоод ууртай байсан юмаа. Хэлэх, хэлэхгүй үг хэлсэнд уучлаарай гээд сүү, нөгөө 10000 төгрөгтэй аваад ирж. Хүн болгон л уурлаж, уцаарладаг бас алдаа гаргадаг. Гэхдээ бидэнд бие биенийгээ ойлгох хүлээцтэй байх ухаан дутдаг юм шиг ээ. Бас бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, уучлах, буруугаа хүлээхээс зайлс хийдэг. Яг л цагын зүү шиг зогсолтгүй урагшлах их хотын хэмнэл хүмүүсийг ийм болгожбайна. Монголчууд бид машины зогсоол, замын түгжрэл, элдэв оочёр дараалал бүр тэрнээс жижигхэн зүйлээс болж хоорондоо хэрэлдэж муудалцдаг. Нэг нэгэндээ мөчөөгөө өгөхгүй зан нь эхэндээ тэмцэл, сүүлдээ гомдол, хонзон болж дуусдаг. Уг нь Монголчууд нэг нэгнийдээ сүү барьж ордог, барьсан сүү шиг ээ цагаан сэтгэлтэй улс. Харин бид яагаад ингэж өөрчлөгдөв. Биднийг бид л өөрсдөө "эвдэж" байгаа. Тал шиг ээ сэтгэлтэй, уул шиг хүмүүсийн тасархай нь гэдгээ битгий мартаарай Монголчууд минь. Яг энэ бичвэрийг бичиж дуусах мөчид эхнэр "Чи гараад энэ 10000 төгрөгний 5000-р нь нөгөө эгчийн утас руу нэгж явуулчих" гэнээ. Дэлгүүр гарлаа бичвэрээ дуусгая даа.
Нууцлаг Давхраа
https://www.facebook.com/nuutslagdavhraa/posts/1132108766838483
Сэтгэгдэл