Манай гурван бөх алтан медалийн эзэд болов


Манай гурван бөх алтан медалийн эзэд болов

 

ОХУ-ын Хабаровск хотноо нэрт дасгалжуулагч В.Д.Васильевийн нэрэмжит Бүх оросын чөлөөт бөхийн "Ерофей Хабаров” уламжлалт тэмцээнд "Арслан” клубын 4, "Хилчин” спорт хорооны 1 нийт 5 бөх оролцсоноос 3 алт, 2 мөнгөн медаль хүртжээ.

Тухайлбал, эрэгтэй 57 кг-д З.Занабазар, эмэгтэй 55 кг-д Б.Хатантуул, 75 кг-д Б.Цэцэгбаяр нар алт, эрэгтэй 61 кг-д С.Билгүүн, 74 кг-д Д.Алтангэрэл нар тус тус мөнгөн медаль хүртжээ. Д.Алтангэрэлийн хувьд 4 ялж алтан медалийн төлөө барилдаанд Тувагийн бөхөд 4:5 онооны харьцаагаар дийлджээ. Энэ удаагийн тэмцээнд Армян, Казахстан, Монгол, Тажикстан, Узбекстан, ОХУ-ын Алс Дорнод, Сибирь, Умард Осет улсын 200 орчим бөх хүчээ сорьжээ.

МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр дасгалжуулагч-шүүгчээр тус тэмцээнд оролцсон байна.

Д.Өлгийсайхан МЧБХ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.