Е.Исенбаева Н.Воробьеваг аргадаж, нулимсыг нь арчиж өгөв


Е.Исенбаева Н.Воробьеваг аргадаж, нулимсыг нь арчиж өгөвТулгууртай харайлтын олимпын аварга Елена Исенбаева тэмцээнд оролцож чадаагүй ч сонгуульт ажлын улмаас Риод очоод байгаа билээ. Тэрбээр өчигдөр чөлөөт бөхийн барилдаан үзэж баг тамирчдаа дэмжсэн байна. 

Тэрбээр Чөлөөт бөхийн 69 кг-ын жинд Оросын Наталья Воробьева Японы Сара Дошод алтан медалийн төлөөх барилдаанд ялагдаад сэтгэлээ барьж чадалгүй уйлахад нь аргадаж, нулимсыг нь арчиж өгчээ.  Елена өөрийн твиттертээ "Өнөөдөр манай Натусичка яллаа. Мөнгөн медаль! энэ чинь ялалт. Хүнд нөхцөл байдалд байлаа. Та нартаа баяр хүргэе Хонгорууд минь! Би чамд хайртай, би бахархаж байна" хэмээн бичжээ. 

Ч.Амар


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.