ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампыг магтаад амжжээ. Тодруулбал, Нэгдсэн улсын шинэ Ерөнхийлөгчийн тухай ярихдаа тэрбээр "В.Путин, Д.Трамп нарын гадаад бодлогын үзэл баримтлал нь хоорондоо төстэй” гэсэн байна. Түүний хэлсэн эл үгийг орон нутгийн телевизүүд ч нийтэд цацжээ. Песков мөн "Ерөнхийлөгч В.Путины хамгийн сүүлийн үеийн мэдэгдэл болон Доналд Трампын ялалтыг үгийг хооронд нь харьцуулж үзвэл тэдний дипломат харилцаанд баримтлах бодлого нь ижил төстэй байгааг анзаарах болно” хэмээн онцолсон байна. Үүгээр зогсохгүй "Трампад харилцаагаа сайжруулах талаарх хэлэлцээр хийх бодол байгаа бол ОХУ бэлэн байна” гэжээ. Тэрбээр энэ үгээрээ АНУ-ын талд асуудалд буулт хийхийг уриалсан хэмээн зарим ажиглагчид үзэж байна.
Трамп В.Путинтай адилхан гэв үү
2016/11/11 14:11
Сэтгэгдэл