Бельгийн алдарт эрдэмтэн, Криптозоологчдын Олон улсын холбооны ерөнхийлөгч Бернар Эйвельманс «Хөлдүү хүний нууц» номондоо 1950-иад онд Сибирь дэх Оросын ГУЛАГ шоронгуудад хийж байсан нууц туршилтын тухай бичжээ. Энд нутгийн алтай үндэстний эмэгтэйчүүдэд Руанда болон Бурундигээс авчирсан эр горилл сармагчны үрийг суулгаж "зохиомлоор жирэмслүүлэх” оролдлого хийж байжээ. Зарим туршилт "амжилттай” болж, амьдрах чадвартай үр удам төрж байсан гэнэ. Эдгээр хүн-сармагчин нь 1,8 метр өндөр, үсээр бүрхэгдсэн, хүч тэнхээтэй, маш хурдан өсөж томордог байжээ. Иймээс давсны уурхайд ажиллуулдаг байв. Харин тэд нөхөн үржих чадваргүй байлаа. ГУЛАГ-ийн эмнэлэгт ажиллаж байгаад энэ туршилтыг хүний ёсноос гадуур хэмээн дургүйцэн, зугтаж чадсан нэгэн эмч энэ тухай мэдээлсэн байна.
Профессор И. И. Ивановын
1870 - 1932
Бүр 1927 онд «Оросын мэдээ» хэмээх цагаач иргэдийн сонинд профессор Иванов гэгч хүн сармагчин хоёрыг эвцэлдүүлэх туршлага хийсэн тухай бичигдэж байжээ. Хамгийн сонирхолтой нь, энэ тухай баримт ОХУ-ын Төв архивын фондод хадгалаастай байдаг юм байна. 1929-05-19-нд ЗХУ-ын Совнаркомын шинжлэх ухааны хэлтсийн дэргэд энэ асуудлыг хариуцсан тусгай комисс байгуулагджээ.
Түүхэн баримт:
«...Профессор И. И. Ивановын "төрөл зүйлийг эрлийзжүүлэх” талаар хийсэн энэ туршилт нь шинжлэх ухааны асар их ач холбогдолтой юм. Үүнтэй холбогдуулан Бүх холбоотын шинжлэх ухааны Академийн харьяа Физик-математикийн хүрээлэнгийн 1925-09-30-ны өдрийн тогтоолыг үндэслэн тус комисс дараах зааварчлагааг өгч байна. Үүнд:
- Профессор Ивановын туршлагыг Сухуми хотод сармагчны төрөл зүйлүүдийн хооронд ба хүн сармагчны хооронд гэсэн чиглэлээр үргэлжлүүлэн явуулах
- Туршилтыг маш нууц байдалд явуулах арга хэмжээ авах, туршилтанд оролцсон эмэгтэйчүүдийг ердийн аргаар жирэмслэхээс сэргийлж хатуу хорионд оруулах
- Туршилтанд аль болох олон тооны эмэгтэйчүүдийг хамруулах...»
Сухумид сармагчин хүрэлцээгүй юм уу, эсвэл эмэгтэйчүүд "буруу хүмүүжилтэй” байснаас болсон уу, профессорт "материал” дутагдсан байна. Тэр тусмаа дээд комисс сайшаагаад байхад шүү! Энэ үед профессорын толгойд Африк явж туршилтаа үргэлжлүүлэх санаа орж иржээ. Тэнд сармагчин зөндөө, хүүхнүүд нь халуун цустай ...
И. И. Иванов засгийн газарт хандаж удалгүй Гвиней явах зөвшөөрөл, мөнгөн тусламж авчээ. Бүх нийтийг эв хамтжуулах хүнд хэцүү энэ үед засгийн газар нь илүү ч үгүй, дутуу ч үгүй 30 000 доллар гаргаж өгснийг бодоход нэн их найдлага тавьж байсан нь тодорхой.
Африкт очоод нутгийн бүсгүйчүүдийг эрэгчин шимпанзегийн үрээр жирэмслүүлж гарна даа гэж мөрөөдөж явсан профессор бас л асуудалтай тулгарчээ. Эндэхийн хатагтай нар хичнээн их шан харамж амласан ч "сармагчинтай нөхцөж, хүүхдийг нь тээхийг” хүссэнгүй, шинжлэх ухааны хөгжлийг "боомилж" байжээ. Гэсэн ч профессор Иванов сэтгэлээр унасангүй. Нутгийн эмнэлэгт уг туршилтыг явуулахаар эмчтэй нь ярилцан тохиролцжээ. Губернатор илэрхий эсэргүүцээгүй ч, эмэгтэйчүүд өөрсдөө зөвшөөрсөн байх гэсэн ганц болзол тавьсан гэдэг. Гэвч нэг ч эмэгтэй зөвшөөрсөнгүй. Ингээд зөрүүд профессор нутаг руугаа «Би Рабоноос ирж буй пигмейчүүдэд ихээхэн найдлага тавьж байна. Тэдэнтэй ямар нэгэн асуудал гарахгүй байх ёстой доо...» гэсэн утгатай тайлан бичиж явуулсан байна. Харин үүнээс хойш Иванов сураггүй болсон юм. Тэрээр пигмейчүүдийг сармагчинтай эвцэлдүүлж чадсан эсэх нь ч тодорхойгүй.
1960-аад онд нэрт эрдэмтэн Борис Поршнев Кавказад болсон нэгэн сонирхолтой түүхийг бичсэн байдаг. Нутгийн помещик (хамжлагат тайж)-ийн гэрт Зана нэрт эмэгчин алмас (цасны хүн ч гэх юм уу) олон жил амьдарч, биеийн хүч их шаардсан хүнд ажил хийж, бас... хүүхэд төрүүлж байжээ. Хожим Занаг үхэхэд Очамир хязгаарын Тхина сууринд тайжийн гэр бүлийн бунханд оршуулсныг бодоход хүүхдүүдийн эцэг нь тайжтан өөрөө байсан бололтой. Эрдэмтэн 1964 онд энэ алмасын 2 ач хүүтэй уулзаж байсан бөгөөд тэд Ткварчелийн уурхайд ажилладаг, энгүй хүчтэй хүмүүс байжээ. Хоёулаа бараан арьстай, негр хүмүүсийн зарим төрхийг хадгалсан царай зүстэй байсан гэнэ. Тэдний нэг болох Шаликуа хүн сууж буй сандлыг шүдээрээ өргөөд бүжиглэдэг байжээ.
Орчин цагийн хүн, «зэрлэг хүн» (хүй нэгдлийн үеийн гэсэн ч болох юм) хоёр эвцэлдэж болсон юм чинь хүн сармагчны эрлийз байж болохгүй гэх баталгаа алга. 1998 онд английн мэс засалчид автын ослоор нас барсан эмэгтэйн 3 долоо хоногтой үр хөврөлийг эмэгчин шимпанзе сармагчны умайд суулгажээ. Жирэмслэлт хэвийн явагдаж, 7 дахь сард нь мэс заслын аргаар төрүүлсэн байна. Хүүхэд эрүүл хэвийн өсөж бойжжээ. Энэ бол хүний үр хөврөлийг амьтанд суулгасан цор ганц тохиолдол биш юм. Гэхдээ энэ нь төрөл зүйлийн эвцэлдүүлгээс хол ялгаатай зүйл.
Одоо өгүүллийн эхэнд нэр дурдагдсан Бернар Эйврльмансын түүхийг сонирхоцгооё. Тэрээр өөрийн найз, амьтан судлаач Айвен Сандерсоны хамт циркийн үзмэр болж явсан "хөлдүү хүн”-ийг 3 өдрийн турш судалжээ. Мөс дүүргэсэн тусгай хөргөгчинд маш том биетэй, 115 кг жинтэй, өргөн чээжтэй, гэхдээ бүсэлхийгээрэ биш бөгс гуяараа нарийссан, улаан хүрэн үсээр өвч бүрхэгдсэн хачирхалтай үхдэл хэвтэж байжээ. Гар хөлийн урт нь хүнийх шиг хэмжээтэй боловч, хурууны хэмжээ болон пропорц нь шал өөр. Маш богинохон хүзүүтэй, доод эрүү нь өргөн, том. Мөн том амтай ч, уруул бараг байхгүй. Хүнийх шиг шаравтар өнгийн хумстай. Бэлэг эрхтэн нь сармагчных шиг биш, жижгэвтэр, хүнийхтэй адил. Хөл болон өсгийн бүтцийг харвал цэх явдаг байсан нь мэдэгдэнэ. Гэхдээ сармагчин шиг гадагш биш, харин хүн шиг дотогш гишгэж явдаг байсан бололтой.
Энэ олдвор Сибирээс гаралтай гэсэн яриа байдаг. Тэгвэл ГУЛАГ-ийн туршилтын бүтээгдэхүүний нэг биш байгаа? Ер нь орчин үед тааралдлаа гэж яригддаг «цасны хүн, алмас» нь бас л ГУЛАГ-ийн эрлийз юм болов уу? 1990-ээд оны эхээр америкийн иргэн Кэти Мартин «цасны хүн»-ий хүүхдийг төрүүлсэн тухай америкийн хэвлэлээр шуугиж байсан. 1987 онд Кэти Райнер ууланд төөрч 2 метр орчим өндөр «цасны хүн»-д олзлогдсон байна. Хэдэн өдрийн дараа түүнийг аварсан ч Кэти 1988 онд хүзүү толгой нь хар хүрэн өнгийн үсээр битүү хучигдсан хүү төрүүлжээ. Түүнийг судалсан эмч нар хүүгийн генийн зөвхөн хагас нь л хүнийх болохыг тогтоосон байна.
Сэтгэгдэл