Тайландаас 700 гаруй хүүхдийн цогцос олджээ


Тайландаас 700 гаруй хүүхдийн цогцос олджээ

 

Олон улсыг цочирдуулам үйл явдал Тайланд улсад болоод байна.

 

Бусдын гарт амиа алдсан 700 гаруй бага насны хүүхдийн цогцсыг олсон талаар "www.rojakpot.com” сайт мэдээллээ. Амыг нь хааж, гар болон хөлийг нь боож цаасан хайрцгуудад хийсэн хүүхдүүдийн цогцосны зургуудыг анхлан Гоо Сонг Хо гэгч фэйсбүүк хуудастаа нийтэлсэн аж. Тэднийг хил давуулах гэж байсан гэнэ. Хүүхдүүдийн цогцсыг Тайланд болон Малайзын хил дээр байрлах хууль бус эд эрхтэн наймаалдаг үйлдвэрээс олсон байна. Цогцоснуудын духан дээр тоо тавьсан байжээ.

 

Одоогоор уг хэрэгтэй холбоотойгоор Тайландын Цагдаагийн газраас мэдээлэл хийгээгүй байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/content/read/476538.htm


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.