ЗУЛ САРЫН БАЯРААР ТАНЫ ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ЁСТОЙ 10 ГАЗАР


1.    Лондонгийн өвлийн үлгэрийн орон
Арван нэгдүгээр сар бүр, Лондонгийн төв паркд маш олон сонирхолтой үзүүлбэр болдог нь бодит үлгэрийн оронд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. 
 
 
2.    Индиана мужийн Сантагийн хотхон
Сантагийн хотхон нь нэрнээсээ авахуулаад хойд туйлд ирсэн мэт мэдрэмж төрүүлэхүйц зохион байгуулалттай аж. Хүүхдүүд гэлтгүй ямар ч хүмүүс захиал бичиж Сантад илгээх боломжтой гэнэ.
 
  
3.    Финландийн Рованиэмийн Сантагийн тосгон
Хэрэв та өвлийн улиралд Финландийг зорихоор төлөвлөж байгаа бол уг газраар заавал зочлоод гарахыг зөвлөж байна. Учир нь энэ газар нь яг бодит амьдрал дээр Санта Клаус гэж хүн байдаг бол түүний байшин ийм байх байсан гэдгийг хамгийн бодитоор харуулж чаддаг гэнэ.
 
  
4.    Цюрихийн цирк
Ид шид ба ойн амьтдыг бүгдийг нэг дороос харах боломжтой газар. 
 
  
5.    Чикагоийн зул сарын дэлгүүр
Европийн уламжлалт зул сарын баярын уур амьсгалыг мэдрэхийг хүсч байгаа бол энэ газар очих хэрэгтэй. Бэлэг сэлт болон бүхий л өхөөрдөм зул сарын зүйлийг нэг дороос авах боломжтой гэнэ.
 
  
6.    Нью Йоркийн Роккфэллэр төв
12-р сарын турш уг төвд томоос том ногоон гацуур харагддаг нь зул сарын томоохон бэлэг тэмдэг болсон газруудын нэгд тооцогдоход хүргэжээ. Мөн мөсөн коток, хөгжимт хана гэх мэт зүйлс нь кинон дээр гардагаас ч гоё гэнэ.
 
  
7.    Салзбургийн Крампус
Зул сарын баяраар хамгийн өвөрмөц чимэглэлтэй хотуудын дээгүүрт жагсдаг Салзбург хотод муу хүүхдийг авдаг чөтгөр гэгддэг "Крампус"-ын хувцастай хүмүүс олноор тааралддаг байна.
 
  
8.    Парисын Эйфлийн цамхагийн мөсөн гулгуур
Парис бол хэзээд гайхалтай хотуудын нэгт багтсаар ирсэн билээ. Өвөл буюу шинэ жилийн үеэр маш үзэмжтэй тансаг болдогоос гадна дэлхийн алдарт Эйфлийн цамхагийн урд тэшүүрээр гулгах нь романтик байдлын хамгийн оргилд цэгт аваачдаг байна.
 
  
9.    Барселоны гурван хааны баяр
Хэрэв та баяр наадамд дуртай бол, Барселоны гурван хааны баяр танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Уг баяраар хүмүүс эртний аймшигт хүмүүсийн дүрд хувилдаг ба галт наадам, тэмээ болон зааны элдэв парад зохиогддог байна. 
 
  
10.    Кологнийн зул сарын зах
Европ даяараа зул сарыг өргөн тэмдэглэдэг ба жил бүрийн 12 сар маш гүйлгээ ихтэй байдаг юм. Харин Германы Райн мөрний дагуух Кологно-д бусад газруудаас илүү өргөн бараа бүтээгдэхүүн зардаг байна.
 
 
А.Хатангоо 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.