Ноосны урамшуулалд малчдад 112.7 тэрбум төгрөг олгожээ


Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн урамшууллын талаар  мэдээлэл хийлээ.

 

 

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын баталсан "Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд 408,812  малчинд 112.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна.

 

2015 оны ноосны урамшууллаас хоршооны гишүүн бус гэсэн шалтгаанаар хасагдсан малчин өрхүүдэд урамшууллын мөнгийг нөхөн олгосон бөгөөд үүнд, 5,020 малчин өрхөд 707.6 сая төгрөг малчин дансанд шилжүүлээд байгаа аж. Харин данс буруу гэсэн шалтгаанаар 209 малчны 27.7 сая төгрөг шилжигдээгүй байна. Харин өнөөдрийн байдлаар 40,460 малчин өрхөд 8 тэрбум 542 сая 662 мянган төгрөгийг шилжүүлжээ.

 

Ирэх онуудад энэ урамшуулал үргэлжлэн явагдах бөгөөд ирэх онд  22,000 тонн ноос ноолуур авч, 100,440 малчинд 24 тэрбум төгрөгийн урамшуулал олгогдохоор төлөвлөсөн байгаа бол арьс, ширний урамшууллын талаарх мэдээлэл он гарсны дараа гарах юм байна.

 

Дашрамд, Үндэсний үйлдвэрт ноос ноолуур, арьс ширээ тушаасны ач холбогдол бол малчин өөрөө урамшуулал авна. Тухайлбал, аймаг сумдын төлөөлөгчийн газар ноос ноолуур, арьс ширээ тушааснаар малчинд төрөөс урамшуулал авах боломжтой болдог.  Харин хятадад түүхий эдээ тушаасан тохиолдолд малчид урамшуулал авах боломжгүй юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.