С.Баяр: Намд атаман хэрэггүй


С.Баяр: Намд атаман хэрэггүйАтаман гэснээс би хэзээ ч атаман байгаагүй, одоо ч биш. Том ч биш, жижиг ч биш. Тэгээд ч намд атаман огт хэрэггүй. Ямар гудамжны бүлэг пацаан, эсвэл Кубань нутгийн казак цэргүүдийг жагсаах гэж байгаа биш.Намд эв нэгдэл, итгэл, зүтгэл гурав хэрэгтэй. Үзэл бодлын, үйл ажиллагааны нэгдэл. Хамтаараа чадна гэсэн итгэл. Зөв зохион байгуулсан олны зүтгэл. Нам дотор том, жижиг атаманууд тодрохоор яаж балардаг, хоорондоо үзсээр яаж сөхөрдөгийг хажуухнаасаа харлаа. Мөн ганц том атамантай нам ч ахидаггүйг бас үзлээ. Манай намд ганц том атаман гэхээр ойлголт, харьцаа шинэ зууны эхэнд үүсээд эхэлсэн. Одоо бол тийм юм байхгүй. Байхгүй болгох гэж олуулаа зүтгэсэн, хамтын тэр зүтгэл маань ч бүтсэн.

Ner.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.