Бичигтийн боомтод байсан 64 адуу өвс, тэжээлгүйн улмаас үхжээ


Бичигтийн боомтод байсан 64 адуу өвс, тэжээлгүйн улмаас үхжээСүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны А/393 тоот захирамжаар Засаг даргын орлогч Т.Амарбаатараар ахлуулсан ажлын хэсэг томилогдон Эрдэнэцагаан сумын "Бичигт” боомтод энэ сарын 7-10-ны өдрүүдэд ажиллалаа.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, ХХААГ-ын мэргэжилтнүүд Засаг даргын захирамжинд тусгагдсан асуудлын хүрээнд Эрдэнэцагаан сумын "Бичигт” боомтын хил орчимд БНХАУ руу гаргахаар бэлтгэсэн адууны гарал үүслийг шалгаж, хилээр адуу гарах шийдвэр хойшлогдсонтой холбогдуулан хууль тогтоомжийн дагуу хяналтан доор ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн аюулгүй байдлыг хангаж, буцаан тээвэрлэхийг зөвлөн 1000 гаруй адууг ачуулж ажилласан байна.

Хилээр нэвтрүүлэхээр Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаас адуу бэлтгэсэн нь малын гоц халдварт өвчин гарсан бүс нутгаас (Дорноговь аймаг) амьд мал тээвэрлэхийг хориглосон аймгийн Засаг даргын 2016 оны А/343 тоот захирамжийг зөрчсөн зөрчил бөгөөд уг зөрчлийг арилган ажиллалаа. Мөн ачилт тээвэрлэлтийн аюулгүй байдал, өвс тэжээлгүйн улмаас үхэж хоргодсон 64 адууны сэг зэмийг мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн сумын ЗДТГ-ын тогтоосон цэгт хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж устгуулжээ.

О.Туяа

http://news.zindaa.mn/1wi8


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.