Бичигт боомт дахь 1000 орчим адууг буцаан ачуулжээ


Бичигт боомт дахь 1000 орчим адууг буцаан ачуулжээ

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 07-ны А/393 тоот захирамжаар Засаг даргын орлогч Т.Амарбаатараар ахлуулсан ажлын хэсэг томилогдон Эрдэнэцагаан сумын "Бичигт” боомтод 12 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд ажиллалаа. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, ХХААГ-ын мэргэжилтнүүд засаг даргын захирамжинд тусгагдсан асуудлын хүрээнд Эрдэнэцагаан сумын "Бичигт” боомтын хил орчимд БНХАУ руу гаргахаар бэлтгэсэн адууны гарал үүслийг шалгаж, хилээр адуу гарах шийдвэр хойшлогдсонтой холбогдуулан хууль тогтоомжийн дагуу хяналтан доор ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн аюулгүй байдлыг хангаж буцаан тээвэрлэхийг зөвлөн 1000 гаруй адууг ачуулж ажилласан байна.

илээр нэвтрүүлэхээр Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаас адуу бэлтгэсэн нь малын гоц халдварт өвчин гарсан бүс нутгаас (Дорноговь аймаг) амьд мал тээвэрлэхийг хориглосон аймгийн Засаг даргын 2016 оны А/343 тоот захирамжийг зөрчсөн зөрчил бөгөөд уг зөрчлийг арилган ажиллалаа. Мөн ачилт тээвэрлэлтийн аюулгүй байдал, өвс тэжээлгүйн улмаас үхэж хоргодсон 64 адууны сэг зэмийг мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн сумын ЗДТГ-ын тогтоосон цэгт хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж устгуулжээ.

http://time.mn/content/82160


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ШИНЭ ОН | 2016/12/23 19:43
ЗӨВ ШҮҮ