Хичээлдээ ирэхээ байсан хүүгийнд ангийнхан нь очтол...


Хичээлдээ ирэхээ байсан хүүгийнд ангийнхан нь очтол...

 

Москвагийн нэгэн сургуулийн сурагч хүү хичээлдээ явахаа больжээ. Нэг долоо хоног өнгөрлөө. Дараагийн долоо хоног... Ангийн багшийн зөвлөснөөр хүүхдүүд нэг өдөр гэрт нь очжээ. Лёвагийн ээж нь хаалгаа тайлав. Тэр тун гунигтай царайтай байлаа. Хүүхдүүд мэндлээд асуужээ. "Лёва яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм бэ?”. Ээж нь гунигтай хариулжээ. "Тэр одоо та нартай хамт сурахгүй. Хагалгаанд орсон. Амжилтгүй болсон. Лёва сохорсон болохоор өөрөө хичээлдээ явах боломжгүй”.
Хүүхдүүд бүгд чимээгүй болов. Гэтэл нэг нь гэнэт хэлжээ.

- Бид ээлжлээд түүнийг сургуульд хүргэж чадна шүү дээ. 
- -Бас сургуулиас гэрт нь хүргэж...
- Хичээлээ хийхэд ч туслана
Ээжийнх нь нүдэнд нулимс хурав. Тэр хүүгийнхээ өрөөнд найзуудыг нь дагуулан орлоо. Хормын дараа Лёва өрөөнөөсөө нүдээ боочихсон боолттой, гараараа тэмтэчсээр гарч ирэв. Хүүхдүүд бүгд цочирдон зогсоно. Тэд одоо л найзад нь юу тохиолдсоныг жинхэнээр нь ойлгожээ. 
Лёва аярхан мэндлэв.
- Сайн уу
Тэр үед бүгд тал талаас нь шуугилдав. 
- Би маргааш чамайг ирж аваад сургуульдаа хамт явъя.
- Би чамд алгебр дээр юу үзсэнийг хэлж өгье.
- Би түүхийн хичээлийг ярьж өгье.
Лёва хэнийг нь сонсохоо мэдэхгүй, толгойгоо дохиод л зогсож байлаа. Ээжийнх хацар дээгүүр нулимс урсана. Хүүхдүүд тэднийхээс яваад төлөвлөгөө зохиожээ. Хэн ямар хичээлийг тайлбарлаж өгч байх, хэн хэдийд гэрт нь очих, хэн нь гадуур хамт зугаалах, хэн нь сургуульд хүргэж өгөх. Хичээлийн үед Лёвагийн ард суудаг хүү багшийн самбарт бичиж байгаа бүхнийг аяархан хэлж өгдөг байв. Лёваг хариулах үед бүгд чимээгүй болно. Түүнийг онц авахад өөрсдийн дүнгээс ч илүү бөөн баяр болцгооно. Лёва маш сайн суралцаж байлаа. Хамгийн гол нь ангиараа маш их хичээж суралцдаг болжээ. Лёва сургуулиа алтан медальтай төгсөж их сургуульд элсэн орсон байна. Тэнд ч туслах найз нөхөд олон байжээ. Их сургуулиа төгсөөд Лёва суралцахаа больсонгүй. Эцэст нь дэлхийд алдартай математикч, академич Понтрягин гэж дуудуулдаг болжээ. 

Лёв Семёнович Понтрягин /1908 -1988/ - ЗХу-ын математикч, 20-р зууны алдарт математикчдын нэг, ЗХУ-ын ШУА-ийн академич. Тэр 14 настайдаа хараагүй болсон. Түүний математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, түүний нэрээр нэрлэгдсэн онолууд, ялангуяа удирдлагын ухааны үндсүүдийн хөгжилд одоо ч маш их нөлөө үзүүлсэн хэвээр байна...

Нийтлэлч: Ш.Батзориг
Эх сурвалж: https://www.facebook.com/batzorig.sh.9?fref=ts


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.