Одоо гацаж байгаа Мобиком шинэ жилээр дэлбэрэх вий дээ


Мобикомын хэрэглэгчдийн утасны сүлжээ өнөөдөр доголдож, хэрэглэгчид дуудлага хийх боломжгүй боллоо. Энэ талаар Мобикомоос тодруулахад, "Дотоод сүлжээнд алдаа заачихсан байгаа. Яг одоогоор засахаар ажиллаж байна. Хэвийн болохоор нь албан ёсоор мэдэгдэнэ. Хэрвээ Таны утас 3G болон 4G сүлжээ дэмжиж буй бол 2G болгож шилжүүлбэл дуудлага хэвийн хийх боломжтой” гэв. Тодруулбал, 3G болон 4G сүлжээ орсон Мобикомын сүлжээтэй газар дээрх алдаа зааж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн утас ч ажиллахгүй байгаа юм байна. 

Шинэ он гарахад 3 хоног дутуу байхад Мобикомын сүлжээ ийнхүү доголдож, хэрэглэгчдээ бухимдуулаад байна. Хамгийн ачаалалтай үе болох 12 сарын 31-нд бүү дэлбэрчихээсэй л гэж найдъя. Хамгийн өндөр өртөгтэй, хамгийн олон хэрэглэгчтэйгээр алдартай Мобикомынхон намайг хэн хэлж, нохойг хэн саахав гэдэг арга барилаар асуудалд хандсаар байвал хэрэглэгчид нь хэр удаан тэвчих бол. Утасныхаа дугаартайгаа үүрэн телефоны операторуудаа солих үйлчилгээг хамгийн ихээр эсэргүүцэж болиулсан гэгдэх Мобикомынхон хэдий болтол ийм байх вэ???

У.Жанцан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ШИНЭ ОН | 2016/12/28 19:56
МУУ ШҮҮ