Түлэнхийн төвийн сураг


Түлэнхийн төвийн барилгын ажил дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Ажил удаашрах гол шалтгааныг санхүүжилтээс үүдэлтэй хэмээн албаныхан тайлбарладаг. Тэгвэл 2017 онд Түлэнхийн төвийн барилгыг барих зориулалтаар тодорхой хэмжээний санхүүжилт тусгасан хэмээн салбарын яамнаас мэдээллээ.

Эмнэлгийн барилгын нийт ажлын төсөвт өртөг 26 сая төгрөг юм байна.

Төлөвлөсөн ёсоор 2019 он гэхэд Түлэнхийн төвийн шинэ барилга ашиглалтад орох ажээ. Улсын төсвөөс гадна Кувейтын сангийн хөрөнгөөс Түлэнхийн төвд тусгах асуудлыг ярьж байгаа аж. Хэрэв энэ санхүүжилт шийдэгдвэл Түлэнхийн төвийн барилгыг 2019 оноос наана ашиглалтад оруулах боломж байгаа.

Эмнэлгийн барилга угсралтын ажлын явцын талаар мэдээлэл авахад, "А блокийн 1-5 дугаар давхрын багана, дам нуруу, хучилтын ажил, В блокийн зоорийн давхрыг цутгаж дууссан” гэлээ

Түлэнхийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх зориулалтын барилгагүй, барилгыг шинэчлэх энэ явцад нийслэлийн хэмжээнд бага насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг нь түлэгдэлт болжээ.

Гэмтлийн эмнэлгийн хаяанд байрлах Түлэнхийн тасаг ачааллаа дийлэхгүй, хүнд нөхцөлд ажиллаж байгааг эмч нар ярьдаг, бодит байдлаас ч харагддаг.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2016 оны тоон мэдээгээр тус эмнэлэгт хандагсдын нийт нас баралтын 14.4 хувийг тав хүртэлх насныхан эзэлсэн байна.Түүний 76.5 хувь нь түлэгдлийн шалтгааны улмаас нас баржээ. Нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол, цайнд, 23 хувь халуун усанд түлэгдсэн. Дийлэнх хувь нь биеийн олон хэсгийн буюу гуравдугаар зэргийн түлэгдэлттэй байжээ.

Тэгвэл манай улсын нийт нас баралтын 13 хувийг тав хүртэлх насны хүүхдийн осол гэмтэл эзэлдэг байна.


Эх сурвалж: news.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ЦАГААН САР | 2017/01/23 21:33
ЭНЭ ШИНЭ ТҮЛХИЙН ТӨВ ЧИНЬ ЯГ МАНАЙ СУРГУУЛИЙН ХАЖУУД ШҮҮ