“Gangnam Style” яагаад алдартай болсон бэ?


-Дэлхийг донсолгосон "Gangnam Style” дуу тархин дахь дофаминыг ихэсгэдэг гэж дүгнэжээ-

Солонгос, Хятадын нейробиологичид Солонгосын жүжигчин  PSY-ийн  Gangnam Style дууг яагаад тийм алдартай болов гэдгийг тодорхойлохыг оролджээ. Энэ дууны  клип  YouTube дээр гурван тэрбум хандалттай байгаа юм. Эрдэмтдийн тогтоосноор  энэ трекийг  45 минутын турш сонсоход тархины putamen гэдэг гадаргад эерэг сэтгэгдэл төрүүлдэг дофаминыг ихэсгэдэг ажээ. Гэхдээ энэ үнэлгээ шинжлэх ухаан талаасаа эргэлзээтэйг Discover Magazine гэх шинжлэх ухааны сэтгүүлийн Neuroskeptic блогт өгүүлсэн байна.

 

Судлаачид хэд хэдэн хүнийг сайн дурын туршилтад оруулжээ. Тэдгээр хүмүүсийн тархины соронзон-резонансын томографийг (фМРТ) хийж,  чухам аль хэсэгт нь цусны эргэлт ихсэж байгааг тодорхойлсон байна. Мөн тэд позитронно-эмиссионы томографи (ПЭТ) хийн, ая эгшиг тархинд хэрхэн тархдагийг тогтоосон байна.

Туршилтад орсон хүмүүст Gangnam Style болон Ричард Клайдерманы "A Comme Amour” дууг сонсгосон байна. Гэтэл Gangnam Style дууг сонсох үед зүүн тархинд дофамины ялгаруулалт нэмэгдэж байжээ. Харин фМРТ нь солонгос трек сонсож байхад тархины бүтэц нийтдээ идэвхитэй ажиллаж буйг харуулжээ. Эдгээр үзүүлэлтээс мэргэжилтнүүд Gangnam Style дуу хүмүүст тааламж, таашаал өгдөг гэсэн дүнэлт хийсэн байна. Харин A Comme Amour дуу тийм үр дүн харуулаагүй байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.