Саар зүйлийг Сайжруулах арга олсон уу?



Сандуй дарга саараа нуух аятай Отгонбаатараа өмгөөлсөөр өдийг хүрлээ. Маргааш болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатарын тухай асуудлыг оруулж ирмээр байгаа талаар иргэд санал бодлоо хэлж байна. Харин энэ асуудлыг хэлэлцэх эсэх талаар Сандуй дарга анхаарах болов уу?

Түүний өөрийнх нь хүн болох Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар гэгч "эрхэм”-ийн тухай мэдээ мэдээлэл гарсаар байгаа ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байгааг нийслэлчүүд харж байна.

Д.Отгонбаатар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч нартайгаа дундаа орсон, тэдний алдаа дутагдлыг хаацайлдаг болохыг баримт татан энд өгүүлье. Түүнийг дарга болоод удаагүй байхад Тээврийн прокурорын газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим аж ахуйн нэгжийн жолооч нар авто тээврийн осол аваар гаргаж байгаа, хууль зөрчсөн байдалд шалгалт хийж Д.Отгонбаатар даргад мэдэгдэл хүргүүлжээ.

Уг шалгалтын явцад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг "Сутайн буянт" ХХК-ийн жолооч нарын гаргасан 12 осолд хяналт тавьсан байна. Ослын улмаас хоёр хүн нас барж нэг хүн хүндэвтэр гэмтсэн хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар хоёр ч удаа "Сутайн буянт" компанид мэдэгдэл хүргүүлсэн. Мөн гаргасан зөрчил бүрийг нь тодорхой дурдан Нийслэлийн тээврийн газры дарга Д.Отгонбаатарт өнгөрсөн оны есдүгээр сарын 30-нд мэдэгдэл хүргүүлжээ. Гэвч эрхэм дарга прокурорын шалгалтын мөрөөр зөрчлийг арилгуулах талаар ямар ажил хийсэн нь тодорхойгүй, хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн байна.

 

Прокурорын газраас мэдэгдлийнхээ хариуг нэхэж, удаа дараа шаардаад арга барахдаа НИТХ-ын дарга болон холбогдох албаныханд хандсан аж. Гэхдээ бүр арванхоёрдугаар сарын 9-ний өдөр. Бараг гурван сарын дараа гэсэн үг. Прокурорын шаардлага мэдэгдлийг үл тоон том толгой гаргаж байгаа хурган дарга Д.Отгонбаатарт ямар арга хэмжээ авахыг прокурорын байгууллага хүлээж байна.

Ийнхүү түүний талаар хотын дарга чих нь халууцаад удаагүй байтал бас нэгэн хов хүрчээ. Таван иргэн архинд хордсон байдалтай нас барсан хэргийн улмаас нэгдүгээр сарын 17-20-ны өдөр хүртэл нийслэлийн нутаг дэвсгэр дээр архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон. Хорио үргэлжилж байгаа өдөр буюу энэ сарын 18-нд Д.Отгонбаатар дарга нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын захиралтай өрөөндөө архидан согтуурч зодолдсон гэх хэрэг мандаасан сурагтай. Энэ тухай таагүй мэдээ мөн л Засаг дарга С.Батболдын чихэнд хүрсэн гэх. Төрийн албаны туршлагагүй, ёс зүйгүй, болдоггүйгээрээ алдаршиж байгаа энэ хүнд ямар арга хэмжээ авах вэ.

Сандуй даргын "амины хүн” Отгонбаатар гэх нөхрийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхийн тээвэр эрхлэгчид удаа дараа шаардаж байгаа ч төрийн албыг бараг л төрлийн алба болгоод байгаагаа эргэж нэг харна уу хэмээн үүнийг бичиглэв.   

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.