Нэг айлын гурван хүүхэд галаа асаах зорилгоор зуухандаа бензин хийж гал алдаж түлэгдсэн харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн XI хороонд 16 настай хүү галаа асаах зорилгоор зуухандаа савтай шатахуун хийж гал алджээ. Гэрт хамт байсан 13 настай Э, 3 настай А болон 16 настай хүү өөрөө түлэгдэж ГССҮТ-д хэвтэн эмчилүүлж байна. Уг хэрэг дээр Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл