Мансууруулах ургамал авч явсан залуусыг шалгаж эхэлжээ


Өнгөрсөн шөнө 01.40 цагийн үед "Монгол шилтгээн”-д болсон "Playtime” наадмын үеэр хэсэг залуус мансууруулах үйлчилгээтэй байж болзошгүй ургамал цүнхэлж явсныг илрүүлжээ. Тухайлбал, 20 настай эмэгтэй А, 20 настай эрэгтэй Б, 19 настай эрэгтэй А нарын цүнхнээс нэг боодол тамхи ороодог цаас, соруул 46 ширхэг, ногоон өнгийн ургамал нэг боодол, гар аргаар ороосон найман ширхэг тамхи илэрчээ. Одоогоор энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.