Их Британид лабрадор-ретриверээс ногоон өнгөтэй гөлөг гарсан талаар "Daily Mail" уламжлав. Эздийнх нь хэлснээр, эхэндээ тус гөлгийг хав хар өнгөтэй гарлаа гэж бодсон ч ногоон өнгөтэй үстэй байжээ. Гэрийн эзэн Элани Купер "Бид ‘Үгүй дээ, ногоон нохой байдаггүй юм’ хэмээн ярьж, инээлдэж байсан” хэмээн ярьсан байна. Бусад гөлөг нь шар өнгөтэй төрсөн бөгөөд эх нь хүрэн арьстай ажээ.
Өвөрмөц өнгө нь нохойны эхэс дэх биливердины хэмжээ их байсантай холбоотой бөгөөд энэхүү бодис гемоглобины задралын үеэр ялгардаг байна. Ногоон гөлгийг "Шрек" хүүхэлдэйн киноны гол дүр Фиона гүнжийн нэрийг бодож Фифи хэмээн нэрлэжээ. Гөлөгний эзэд Фифи болон түүний ах дүү нарыг том болуут нь худалдахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл