Монголын Үндэсний бөхийн холбоо зөвхөн Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг байсныг өөрчилжээ. Өөрөөр хэлбэл тус холбооноос наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаар болсон байна. Ингэхдээ хамгийн их санал авсан улсын цолтой найм, аймгийн цолтой найм, сумын цолтой найман бөхийг сэргээшийн шинжилгээнд хамруулах аж. Санал хураалтыг өчигдрөөс эхлэн нууцаар авч эхэлсэн бөгөөд одоогоор Архангай аймгийн "Бөх билигт" дэвжээ, "Алдар" спорт хороон дээр бэлтгэл хийж байгаа бөхчүүд, "Ховд" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Говь-Алтай, Увс, Өмнөговь, Хөвсгөл, "Их шавь" дэвжээ зэрэг нийт 300 гаруй бөхөөс санал аваад байна. Түүнчлэн бөхийн хорхойтнууд үзэгчдээс ч санал авах гэнэ. Энэ сарын 12-нд болох Их Монгол Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд үзэгчдээс саналаа өгөх боломжтой аж.
Бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаар боллоо
2017/02/08 16:02
Сэтгэгдэл