"Эрдэнэт"-ийг 100 хувь төрд авахаар боллоо


"Эрдэнэт"-ийг 100 хувь төрд авахаар  боллоо

 

УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийхээс өмнө "Эрдэмэт”-ийн 49 хувь тойрсон маргааныг дэнсэлж, төрийн мэдэлд 100 хувь авах тоттоол баталж, Засгийн газарт үүрэг болголоо. УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт”-ийг 100 хувь Монголын тал эзэмших болсон тухай мэдэгдэл хийсэн байдаг. Гэвч сонгуулийн үр дүнгээр МАН УИХ-д үнэмлэхүй олонхи болж Засгийн газраа байгуулсны дараа "Эрдэнэт”-ийн 49 хувь тойрсон маргаан дэгдсээр өнөөдрийг хүрсэн юм. Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэстээс 49 хувийг худалдан авахдаа хэд хэдэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан билээ. Гэвч энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй явсаар өнгөрсөн баасан гаригт эцэслэсэн нь энэ юм.

 

Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хоёр удаа хуралдаж "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авах ёстой гэсэн улс төрийн шийдэл гаргасан юм. Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан үйл явцыг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, Эрдэнэт үйлдвэрийн талаар авах арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолыг хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанд "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан тал болох "Монголын зэс” корпорац, Худалдаа Хөгжлийн банк, "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд оролцож гишүүдийн асуултад хариулсныг хүргэе.

 

Ш.РАДНААСЭД:

-Ажлын хэсгийн шалгалтьгн эцсийн дүгнэлгээр УИХ-аар шийдэх асуудлыг Эасгийн газар шиндсэн нь хууль эөрчсөн гэж үзэж байгаа юм. Өмчлөгчөөс нь асуухгүйгээр зарсан нь гол буруу. Энэ бол Үндсэн хууль зерчсөн асуудал. Шударга ёсонд захирагдаж амьдрах гэж байгаа хуульдаа захираглах ёстой. "Монголын тэс” корпорац, Худалдаа Хөгжлийн банк бол нэг эрх ашигтай компаниуд харагдаад байгаа. Энэ хоер компанийн Монголбанктаи холбоотой нилээд менгөний асуудал яригдаж байгаа. Тиймээс Засгийн газартай хэлцэл хийх замаар буцаах саналтай байгаа. 

 

Ц.НЯМДОРЖ:

-Ажлын хэсэг хууль зөрчсөнийг батлах дөрвөн үндэслэл байгаа. Нэщ, өмнөх Засгийн газар хууль зөрчсөн. УИХ-аар хэлэлцэж, хүчингүй болшх хэлэлцээрийг Засгийн газар өөрөө дур мэдэн шийдээд цуцалчихсан. Хоёрт, Моншлбанкнаас 360 тэрбум төгрөгийн зээл өгсөн асууцал байгаа. Нууцын зэрэппэлтэй өгсөн. Түүнийг Монголбанкны өмнөх ерөнхийлөгч удирдсан. Гуравт, Худалдаа хөгжлийн банк Банкны тухай одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчсөн. Банкны үйл ажиллагаанд заагаагүй үйл ажиллагаа эрхэлсэн. Ийм байхад хууль зөрчөөгүй гэж яриад яах юм бэ.

 

Ш.РАДНААСЭД:

-Хэдэн зүйлийг 49 хувийн талаас асууя. Худалдаа хөгжлийн банкнаас зээл олгож "Монголын зэс” корпорацийн нэгдэлд байгаа компаниудад өгсөн байна. Гэтзл ямар санхүү болон өөрийн хөрөнгийн чадваргүй компаниудад зээл олгосон байна. Ямар үндэслэлээр олгосон юм бэ. Засгийн газар худалдан авах эрхээсээ татгалзаагүй байхад яагаад та нар худалдан авсан юм бэ. Хууль зөрчиж байгаа гэдгээ та нар мэдэж байсан. Одоо үүндээ тайлбар хийх хэрэгтэй.

 

"Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.ГАНБОЛД:

Ажлын хэсгийн дүгнэлтэд заасан Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Засгийн газар санхүү, эдийн засгийн чадваргүй гэж татгалзсан учраас хууль, тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Үндсэн хуулинд "Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох” заалт байна. Засгийн газар өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ онцгой бүрэн эрхээрээ хэлэлцэх, батлах шийдвэр гаргадаг. Тийм учраас 49 хувийг худалдан авахтай холбоогүй гэж үзэж байгаа юм. Харин Засгийн газрын тухай хуулийн 31,38.2.9 дахь заалтыг үндэслэл болгосон. Засгийн газар бүрэн эрхийн дотор Засгийн газар хооронд өөрийн бүрэн эрх мэдлийн хүрээнд ОХУ-тай гэрээг байгуулсан. Мөн гэрээгээ цуцлах, татгалзах асуудлыг шийдсэн. Бид төдийгүй олон улсын нэр бүхий хуулийн компаниуд худалдан авч байгаа Монголын тал болон худалдаж байгаа ОХУ-ын талд зөвлөгөө өгч, Засгийн газрын энэ шийдвэр нь Монгол Улсын зохих хууль, тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзсэн учир энэ борлуулалт, худалдан авалт явагдсан.

 

"Монголын зэс” компанийн ТУЗ-ийн дарга М.МӨНХБААТАР:

-Монгол Улсын компанийн тухай болон Иргэний тухай хуулиар манай хоёр компани хувьцаа эзэмшигчийн хувьд хоорондоо ямар нэг холбоогүй. Худалдаа хөгжлийн банкны дийлэнх олонхи хувьцааг Д.Эрдэнэбилэг гэдэг хүн эзэмшдэг бол манай компанийн хувьцааг Пүрэвтүвшин гэдэг хүн 100 хувь эзэмшдэг. Хоорондоо хамааралгүй, хамаатан садан биш.

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.ОРХОН:

-Холбогдох зөвшөөрлийг Засгийн газраас авсан. Засгийн газар зөвшөөрсний үндсэнд хэлцэл хийсэн. Хөгжлийн банкнаас монголын арилжааны бүх банкинд эх үүсвэрээ байршуулсан. Монголбанк ч Үнэ тогтворжуулах хөтөлбөр, найман хувийн зээл гээд тодорхой эх үүсвэрийг банкуудад байршуулсан. Гэхдээ уг эх үүсвэрийг манай банк хувьдаа ашиглаагүй. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтад зориулж нэг ч төгрөг Засгийн газар, Монголбанкнаас аваагүй. Харин ч Худалдаа хөгжлийн банк Засгийн газар, Монголбанкнаас авлагатай ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газрын 1.1 их наяд төгрөгийн бондыг эзэмшиж байна. Монголбанкны 615 сая ам.долларын своп авлагатай явж байна. Өөрөөр хэлбэл, нийт активын 30 хувь Засгийн газар, Монголбанкны авлага эзэлж байна.

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Төр ямар төвшинд ортлоо сульдсан бэ гэдэг нь эндээс харагдаж байна. Хамааралгүй этгээдүүд болоод явчихлаа. Тэгвэл яагаад та гурав энд хамт сууж байгаа юм бэ. Нэг хүн арилжааны банкинд 90-ээс дээш хувийн хувьцаа эзэмшиж болдог юм уу. Дэлхий дээр танайх шиг уур уурхайн бизнес рүү орчихсон арилжааны банк байдаг юм уу. Хууль биш хувь хүн засагладаг нийгэм рүү орсонд харамсаж байна.

 

Да.ГАНБОЛД:

-Үзэл бодлын хувьд зөрчилдөөнтэй зүйл байхыг хүлээн зөвшөөрнө. Харин Монгол Улсын Засгийн газар нэг ч төгрөг энэ гүйлгээнд оролцоогүй гэдгийг хариуцлагатай хэлье. Банкуудад хуваарилсан хөрөнгө энд хамаагүй. Төр засаг төсвийн мөнгө байхгүй гэдгийг хатуу мэдэгдье. Гаднын байгууллагаас зээл авч ямар нэгэн байдлаа худалдаа хийхийг Монгол Улсын хуулиар хориглоогүй.

 

Ж.МӨНХБАТ:

-Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хууль бус арилжааг засах гэж энд яриад сууж байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хуйвалдаантай бичиг баримтыг нь ил болгосон. Эрдэнэтийн 49 хувийн арилжаа хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар Засгийн газар АТГ-д хандсан. Өчигдөр Оросын "Роснефть” гэдэг компанийн захирал Ерөнхий сайдад албан бичиг ирүүлсэн. Эрдэнэтийн асуудлаар Английн шүүхэд хандах үндэслэлтэй шүү гэсэн утга бүхий зүйл ирсэн. Хэрвээ хууль эрх зүйн хүрээнд асуудал үүсэхэд Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн хариулцлага, мөнгө төгрөг төлөхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. 

Ийнхүү "Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцаан авах УИХ-ын тоггоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжиж, УИХ-д тогтоолын төслийг танилцуулахаар болсон юм. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг хэлэлцэж эхэлсэн юм. Энэ үеэр "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор гишүүд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлснийг хүргэе.

 

Ө.ЭНХТҮВШИН:

-Бараг долоон cap орчим ярьж байна. 49 хувийг "Монголын зэс” компанид өгсөн хүмүүс ямар ч хууль зөрчөөгүй гэдэг. Ажлын хэсэг хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргачихсан. Үндсэн хууль, Компанийн хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчийн хуулийг зөрчсөн гээд цаашаа явах нь. Засгийн газар зайлшгүй УИХ-тай зөвшилцөнө. УИХ ард түмний өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлттэй санал нэг байна. Ажлын хэсэг нэлээд удаан ажилласан. Хариулт өгөөч. УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр явуулж болно гэдэг заалт Монголын хуульд байна уу. Банк өөрийнхөө 20-иос ч илүүгүй хувиар арилжаанд орох ёстой гэсэн заалт бий. Гэтэл Худалдаа хөгжлийн банк хэд, хэдэн үйлдлээр өөр, өөр компаниудад зээл өгөөд тэр нь "Эрдэнэт”-ийн төлбөр рүү явсан. Хэдэн хувь болж байна вэ.

 

Ц.НЯМДОРЖ:

-Олон улсын гэрээ гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрөөд хэлэлцээрүүдийг хүчингүй болгох асуудлыг УИХ-д танилцуул гээд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болгосон. УИХ руу оруулаад энэ гэрээ цаашдаа хүчинтэй байх юм уу, хүчингүй байх юм уу гздгийг шийдэх ёстой байсан. Асуудлыг хэлэлцэх үед Засгийн газрын хуулийн ажилтнууд бүгд хэлсэн байна лээ. Эхлээд УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэж. Тэгэхээр өөрсдөө УИХ-аар оруулах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Гэхдээ чуулган завсарласан гэдэг үг шургуулчихсан байна лээ. 60-70 сая ам.долларын асуудал яваад байсан. Банкны хуульд нэг хуулийн этгээдэд өгөх зээлийн хэмжээ нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй. Тэрийг зөрчөөгүй болгож харагдуулахын тулд ийм зээл гаргасан. 400 сая ам.долларын 300 сая ам.доллар нь яг ийм мөнгө. Зээл аваад байгаа компаниуд эсвэл н.Эрдэнэбилэгийн компани, эсвэл түүний ажилтнуудын компани байгаа. Хязгаарлалтад орох ёстой л мөнгө болж таараад байгаа юм даа. Нэг банкных нь 99 хувь, нөгөө банкных нь 93 хувийг н.Эрдэнэбилэг эзэмшдэг.

 

Ж.БАТЗАНДАН

-Хулгайтай тэмцэхэд намчирхах шаардлагагүй. Тийм учраас ажлын хэсэгт багтаж ажилласан. Үүнийхээ төлөө Ж.Батзандан олон өдөр баалуулсан. Ганцхан Эрдэнэтийн асуудал биш. Олон ордуудын Монголын ард түмний хувь заяаны асуудал. Ардчилсан намын бүлгээр энэ асуудлыг ярихад "Ардын намынхан 49 хувийг шударгаар ярьж байна, С.Баярын 51 хувийг ярих байх аа” гэж баалж байгаа. Ардын нам Засаг барьж байхдаа Монголын олон том ордуудыг хулгайн замаар оруулсан. Ж.Батзандантайгаа хамт ажлын хэсэг байгуулаад хулгайтай тэмцэх ажлаа эрчимжүүлээрэй гэж хэлье. Худалдаа хөгжлийн банк хэрээс хэтэрсэн. Сахал Эрдэнэбилэг зүүн гартаа Худалдаа хөгжлийн банктай, баруун гартаа Улаанбаатар банктай. Хуучин цагт Манжийн амбан бичиг ирүүлж, Монголын ноёдыг айлгадаг байсан. Одоо Оросын нэг компаниас бичиг ирүүлж айлгах гэж байна. Хууль зүйн байнгын хорооноос дүгнэлтээ гаргасан, эх оронч гишүүд тогтоолыг баталж, ард түмний эрх ашгийг шударга ёсыг хангасан шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.

 

Д.ЭРДЭНЭБАТ:

-Өнөөдрийн тогтоолыг ялын тогтоол шиг оруулж ирж байгаад харамсаж байна. Гүйцэтгэх засаглалыг ялласан, хувийн хэвшлийг, арилжааны банкийг ялласан тогтоол. Бусдын өмчийг нийгэмчлэх тогтоол.1930-аад оны үеийн феодалын өмчийг хураасан шиг юм болж байна. Цаг хугацаа энэ бүх зүйлийг шүүж гаргах байх. "Эрдэнэт” хязгаарлагдмал хариуцлагатай компани. Гэтэл одоо улсын өмч нэрийн дор улсын үйлдвэр байгуулах гэж байна. Хэрвээ бид гоомой хандах юм бол Монгол Улс болон ОХУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудал үүсэж болзошгүй. Ингэж шийдсэний дараа эдийн засаг, банк санхүүгийн салбарт ямар асуудал үүсэх вэ гэдгийг тооцсон зүйл байна уу?

 

Ц.НЯМДОРЖ:

-"Ростех” хувьцаа эзэмшигч. Хуучин хоёр улсын Төрийн өмчийн хороо байсан. Хоёрдугаар сарын 9-нд гэсэн бичиг байна. Ардын намын бүлэг уржигдар хуралдаад ийм тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн оны зургадугаар сарын 13-нд Загийн газар тогтоол гаргахад ОХУ-аас яг ийм бичиг ирсэн байсан. Монгол Улсын Ерөнхий сайдтай Гадаад улсын Ерөнхий сайд л харилцах ёстой. Харилцах шаардлага байгаа юм бол сайд нь Гадаад харилцааны яамаар дамжуулаад харилцах ёстой. Нийгэмчилсэн, хувийн өмч рүү халдаад байгаа юм байхгүй. Авсан 49 хувиа нээлттэй зарлаад хувьчилсан бол болох л байсан. Сонгууль болохоос нэгхэн хоногийн өмнө мэдэгддэг нь ямар учиртай билээ. Хууль зөрчсөнөө та нар хүлээн зөвшөөрсөн. Хууль зөрчихөд цаг хугацааны хүчин зүйл байдаггүй юм. Хуулинд ингээд заачихсан байдаг. Нийгэмчиллээ гэж сүржин үг хэлээд байна. Шударга хөдөлмөрөөр босгосон бизнесийг нийгэмчлэх асуудал байхгүй, хамгаалж явсан. 

 

Г.ЗАНДАНШАТАР:

-"Эрдэнэт”-ийг яаж шийдэхийг ард түмэн хүлээж байгаа. Асар их итгэл найдвар хүлээлгэж ард түмэн биднийг сонгосон. УИХ-аар хэлэлцүүлээгүй хүмүүсийг хариуцлага татаж ярих ёстой байсан. Өмнөх Засгийн газрын үед энэ шийдлийг гаргасан. Сураг нь гардагтүй Ардчилсан намын бүлгийн бүх гишүүд оролцож байгаад баяртай байна.

 

Ж.МӨНХБАТ:

-Шинэ Засгийн газар нь алдааг засаад УИХ шийдвэр гаргах гэж байна. 2016 оны зургадугаар сарын 23-нд гарын үсэг зурсан хоёр хүн бий. Нэг нь Еренхий сайд Ч.Сайханбилэг, нөгөө нь Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат. Одоо Д.Эрдэнэбат гишүүн та УИХ дахь Ардчилсан намын бүлгийг удирдаж байна. Танаас асууя. "Эрдэнэт”-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан асуудлыг УИХ-д танилцуул гэдэг үүргийг Засгийн газраас өгчээ. Ядаж УИХ-ын тухай үеийн удирдлагад энэ асуудлыг өргөн мэдүүлсэн үү. Үүнд хариулт өгөөч. Хууль бус шийдвэрийг хууль ёсонд нийцүүлэх гэж шинэ УИХ, шинэ Засгийн газар өчнөөн төчнөөн ажил болж байна?

 

Д.ЭРДЭНЭБАТ:

-Тухайн үеийн Засгийн газар ямар ч хууль зөрчөөгүй. Аж үйлдвэрийн сайдын хувьд надад УИХ-д танилцуулах үүрэг нь ногдсон. Шинэ УИХ хамгийн эхэнд энэ асуудлыг шийдэх ёстой байсан. Сонгууль эхлэхийн өмнө чуулган завсарласан байсан. Тийм учраас хэлэлцүүлэх боломжгүй байсныг хэн, хэн мэднэ. Тухайн үед чуулган хуралдсан бол хэлэлцүүлээд явах боломж байсан. Хоёр улс хоорондын ёсчлон баталсан хэлэлцээрийг эхлээд хэлэлцэж байж, дараагийн асуудал нь явах байсан. Монголын иргэд янз янзаар харж байгаа. Хувийн хэвшлээ дэмжиж байж энэ эдийн засаг явна. Ирээдүйд энэ эдийн засагт хэн хувь нэмэр оруулах юм бэ. Энд би санаа зовж байна. Ялламаар байгаа бол намайг яллаарай. Би хэзээд хувийн хэвшлийн төлөө байна.

 

О.СОДБИЛЭГ:

-Миний аав "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан, тухайн үедээ Монголын эзэмшдэг хувийг 51 болгохын төлөө ажилласан. Гадагшаа гардаг байсан валютыг дотоодод оруулж ирсэн. 1990-ээд онд улсын үйлдвэрийг үрэн таран хийж байхад Ингэт толгой, Дархан гээд маш олон үйлдвэрийг хөл дээр нь босгож явсан. Хувийн хэвшил "Эрдэнэт”-ийг авах нь буруу биш. Яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулаагүй юм бэ. "Эрдэнэт” жижиг аж ахуйн нэгж биш гэв.

Ийихүү "Эрдэнэт”-ийн хувийг төрд авах асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

 

 

Ц.ЭЛБЭГДОРЖ:

-УИХ гэдэг бол Монголын төлөө зөвшилцөж ойлголцож асуудал шийддэг газар. Өнөөдөр яригдаж байгаа асуудлаар шийдвэр гаргах нь. Эхлээд нэг, хоёр гишүүний мэдэгдэл байсан бол одоо шийдвэр болох нь. Бид биенээ маажаад муулаад, биенээ дийлж байгаа мэт дүр үзүүлээд урагшилж чадахгүй. Долдугаар сарын 10-нд МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа би маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. Шинэ УИХ эхний өдрийнхөө хуралдаанаар "Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэх ёстой гэж. 1990 оноос хойш энэ УИХ, Засгийн газар хамгийн түрүүнд бүрдсэн. Гэтэл одоо долоон сарын дараа ярьж байгаа. Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргах гэж байна. Энэ асуудлаар нээлттэй сонсгол хий гэж би хэлсэн. Нээлттэй сонсгол хийгээгүй. Тал, талаасаа ярилцаад асууж тодруулаад байхад тодорхой ойлголцолд хүрэх байх гэж найдсан. Нээлттэй сонсгол яваагүй. Засгийн газар бүрдэнгүүтээ "Эрдэнэт”-д шинэ удирдлагаа томилж, 51 нь 51 шиг, 49 нь 49 шигээ байх ёсгой. Хууль дүрэм зөрчсөн бол хуулийн байгууллагаараа шалгуулах ёстой гэдэг байр суурь би илэрхийлж байсан. "Эрдэнэт”-ийг 30 жил ажиллана гэж тэр үеийн мэргэжилтнүүд тооцсон. Өнөөдөр 39 дэх жилдээ ажиллаж байна. Гэхдээ 600 орчим сая долларын асуудал байна. Тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт маш их шаардаж байгаа. Үүнд 500 сая ам.доллар хэрэгтэй байгаа, өмнөх шигээ ажиллахын тулд. Одоо энэ үйлдвэрийн хаалт хөгжлийн тухай ярих ёстой болсон. "Эрдэнэт” үйлдвэрийн зэс хайлуулах үйлдвэр байгуулах ёстой гэж шаардах ёстой. Баялаг нь дуусаад ирэхэд өөр шинэ үйлдвэртэй болсон байх ёстой. Энийг 49,51 хувиас шаардах ёстой. Гэтэл энэ зүйлүүд явахгүй байна. Монголынхоо төлөө санаа зовсондоо орж ирлээ. Та бүхний үгээр дзлхий хүлээж авахгүй. Уран цэцэн үг хэлж байгаа. Дэлхий нийт нэг л үг хэлнэ. Монголын эрх баригчид хувийн өмчийг нийгэмчиллээ л гэж хэлнэ гэв.

Төрийн тэргүүнийг байр сууриа илэрхийлсний дараа "Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг хэлэлцээд Байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн 80.3 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр "Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэн авах тогтоолд баталж, Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг хүлээлээ.



С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.