Цаг агаарын элдэв өөрчлөлт, оршин сууж буй газар орон, үндэс угсаа үл харгалзан сая, сая дурлалт хосууд баярын энэ өдрийг тэмдэглэхдээ гэгээн Валентиний өдөр хэмээн нэрлэдэг. Энэ баярыг эрт цагаас эхлэн тэмдэглэж байсан боловч V зууны үеэс өргөн тэмдэглэдэг болж мал сүрэг, ой мод, уудам тал, үржил шимтэй тариалан талбайг ивээн тэтгэгч Фавк бурханд зориулсан эртний Ромын Люперкаль бурханы баяраас уламжлан үүсчээ. Хоёрдугаар сарын 14-ний өдрийг шувууд дурлалт хосоо, амьдралын хосоо сонгон олдог учраас энэ өдрийг "Шувуудын хуримын” өдөр ч гэж нэрлэх болж.
Энэ өдөр охид хүүхнүүд өөрийн нэрийг цаасан дээр бичиж хайрцагт хийнэ, тэр хайрцгийг залуучууд задалж аль нэг эмэгтэйн нэр бүхий бичгийг сугалан авч үүрдийн ханиа сонгодог энэ хөгжилтэй баярыг олон оронд тэмдэглэдэг болжээ.
Эртний
Римийн эзэн хаан Клавдий-2 гэгч машид харгис нэгэн хаан 270 онд төр
барьж байсан хэцүү цөвүүн тэр цагт цус урсгасан их дайн нь ямар ч амжилт
олохгүй байсан тул хаан ихэд бухимджээ Цэрэг дайчид нь тулааны
талбараас уйдаж, тухтай тайван амьдралыг эрхэмлэх болсныг гадарлаж хурим
найр хийх, гал голомтоо бадруулхыг хориглосонд дургүйцсэн залуус авралт
сайн хүнийг эрж Ромын Терний хотын нэгэн санваартан Валентин гэгчтэй
таарчээ. Залуусын хүсэл сэтгэлийг гүнээ ойлгодог тэр ариун санваартан
хэрүүл ам хийдэг эр эмийг эвлэрүүлж, ганц бие хүмүүс бие биедээ хайрын
захиа бичиж, цэцэг бэлэглэхийг уриалсан байна. Идэр залуусыг уруу татсан
тэрхүү ламтныг ухаан мулгуу, уур хилэнт тэр хаан баривчлан авч 270 оны
2-р сарын 14нд цаазлан гэсгээсэн түүхтэй.
Санваартан шорон гянданд тарчлан зовж байхад нь шоронгийн даргын сохор боловч гоо сайхан охин ламтанд тусалж асарч байсан тул ламтан түүнд үнэнхүү сэтгэл зүрхээрээ дурлаж, цаазлуулхын өмнө хагацлын захиа бичиж, захианыхаа төгсгөлд "чиний Валентин” гэж бичээд сарнай цэцэг хавчуулжээ. Уг захидлыг, уншаад хараагүй охин хараатай болж, гоо үзэсгэлэн нь улам гайхам болон гэрэлтжээ. Тэр цагаас эхлэн орон бүрийн залуус бие биедээ захиа бичиж, дурлал хайраа илэрхийлж цэцэг бэлэглэдэг уламжлалтай болж. Хайр сэтгэлээсээ болж хэлмэгдсэн Валентиныг 496 онд Ромын пап Геласйүс цагаатган хоёрдугаар сарын 14-нийг гэгээн Валентиний өдөр болгон тэмдэглэж байхаар зарлигдсан гэдэг.

Сэтгэгдэл