Казакстан улсаас Монголд орж ирсэн "Жи Тайм” корпорацийн Монгол дахь салбарын ерөнхий захирал гэгдэх Ж.Маратыг энэ сарын 12-ны өдөр "Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь баривчилсан байна. Түүнийг Монгол Улсад пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж, мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан хэмээх үндэслэлээр баривчилжээ. Хуулийн байгууллагын зүгээс Ж.Марат болон түүний эхнэрг энэ сарын 10-ны өдөр хилээр гарах хориг тавьсан боловч эхнэр нь хил гарч амжжээ. Харин Ж.Марат эхнэрийнхээ араас гарах гэж байгаад баригдсан нь энэ аж.
Одоогийн байдлаар тэдний дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа бөгөөд хэчнээн хүн хохирч, аль хэр мөнгө угаасныг тогтоохоор Эрүүгийн цагбаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мөрдөн байцаалт явуулж байгаа гэнэ. Эргэн сануулахад ‘Жи Тайм” корпораци гэгчээс энэ сарын 7-нд "Улаанбаагар палас”-т шилдэг лидерүүд хэмээн таван хүнд автомашин гардуулж байсан. Тэр үеэр Ж.Марат "Олон мянган хүмүүс манай компанийг санхүүгийн пирамид хэлбэрээр мөнгө угаадаг гэж андуурч ойлгодог. Энэ бол маш өрөөсгөл ойлголт юм. "Жи Тайм” бол өөрөө үйлдвэрлэгч компани. Маш богино хугацаанд бид үйлдвэрлэл бий болгож чадсан. Манай компани дэлхий дээр хоёрхон газар буюу ОХУ-ын Шүрэн арал болон Казакстаны нугагт олборлолт хийдэг шунгит гэх чулууг олборлож, хүний эрүүл мэндэд маш тустай гэдгийг илрүүлж нээсэн юм” гэж байлаа. Тус сүлжээний компани "Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаек бидний дэмждэг. Бид ядуурлыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч баталгаа өгсөн” гэх мэтээр луйврын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтгэй харилцах хэлтсээс "Ийм төрлийн үйл ажиллагаанд Засгийн газрын тэргүүн ямар нэгэн байдлаар оролцоогүй, оролцох ч үгүй гздгийг мэдэгдэж байна” гэж мндээллэсэн. Мөн Казахстаны Элчин сайдын яамнаас ор үндэсгүй мэдээлэл цацагдаж талаар буй талаар хэвлэлийн хурал хийж байсан билээ. Түүнчлэн энэ сарын 14-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий прокурорт "Жи тайм" сүлжээний бизнест хяналт шалгалт хийлгүүлэх албан шаардлага хүргүүлж байсан юм.
Ж.БАЯР
Сэтгэгдэл