АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Теллерсон БНХАУ-д айлчилна


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Теллерсон БНХАУ-д айлчилна

 

Хятадын ГХЯ-ны сайд Ван И-гийн урилгаар, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ сарын 18, 19-нд БНХАУ-д айлчлах гэж байна.

Түүний айлчлалын үеэр Хятад, Америк улсууд хоёр орны харилцаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин  өчигдөр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн.

Мөн гадаад хэргийн сайд нар ирэх сарын 7-8-нд АНУ-д БНХАУ-ын дарга Си Зиньпиний хийх айлчлалын хүрээнд ярилцах асуудлуудыг тохирох бололтой.

М.Баяр


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.