БНХАУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баяр ирэх тавдугаар сарын 1-ний өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Монгол, Хятадын хилийн боомтууд тавдугаар сарын 1-ний өдөр ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.
Энэхүү зохицуулалтыг "Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хийжээ.
Сэтгэгдэл