Номин сүлжээ дэлгүүр чанаргүй барааг хямд үнээр зардаг уу?


 

Хямд үнэтэй бараанд дургүй хүн гэж үгүй. Тэгвэл "Номин” сүлжээ дэлгүүр хямралын үеийг хямд үнээр даван

туулах  нэрийн дор бараг гадаадын буурай оронд үнэгүй шахуу тараадаг хувцас зарж байна хэмээн хэрэглэгчид гомдоллох болов.

Тодруулбал "Номин”-гийнхон "SAVE OUTLET SALE” нэртэйгээр бэлэн хувцаснуудыг захаас хямд үнээр борлуулж байна гэх сурталчилгааг хаа сайгүй түгээж эхэлжээ. Улмаар дотуур өмд 999, цамц 4999, өмд 9999, гутал 14999 гэх мэт үнэ ханшийг шинээр нээгээд байгаа юм байх. Тэгвэл хямд үнээр бараа сурталчилах "Номин” сүлжээ дэлгүүрийн хэрэгчлэгчид энэхүү хямдралд нэлээд бухимдаж яваа сурагтай. Хэдхэн хоногийн өмнө өмсөх хэрэггүй болсон чанаргүй бараануудыг гайхалтай хямд үнээр борлуулж байгаагаа рекламдсан ч цахим хэрэглэгчид үүнийг нааштайгаар хүлээж авсангүй. Тэрбээр "Танайх хог зарахаа боль. Авах юмгүй хог байна лээ” гэх сэтгэгдлүүд цахим сүлжээны ертөнцөд хөвөрч байна. Номингийнхон хямдрал нэрээр иргэдийн тархийг угааж ханадаггүй гэж ярих хүмүүс цөөнгүй байна.

Хямдрал гэдэг нь иргэдийн мөнгийг хэмнэдэггүй, өндөр орлоготой олох гэсэн шилдэг арга гэдгийг иргэд ойлгох цаг ирнэ байлгүй дээ. Номингийн бизнесийн цэцэглэлт тэдний сэтгэхүйгээр тоглон үргэлжилсээр байгаа нь эмгэнэл ч гэмээр. Уг үйлдэл нь манай эдийн засгийг уналтанд ороход нөлөөлж байна. Номингийнхоон хямд үнийy дор  иргэдийн тархи угаахаа боль!!!.

 

Сэтгүүлч Ч.Зэвэг

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.