"Хараал идсэн FDI" буюу гадаадын хөрөнгө оруулалт Монголыг хөгжүүлж чадах уу?


"Хараал идсэн FDI" буюу гадаадын хөрөнгө оруулалт Монголыг хөгжүүлж чадах уу?
Гадны хөрөнгө оруулалт л байвал бүх зүйл болох юм шиг сэтгэх нь зүгээр эцэг эхээрээ насан туршдаа тэжээлгэнэ гэж хэлж байгаа юм шиг гэнэн хэрэг. Гадны хөрөнгө оруулалт чухам ямар салбарт орж, Монголын төр засаг ямар зохицуулалтын бодлого боловсруулж байгаа нь хамгийн чухал.
 
Гэтэл өнөөдөр бид авч л байвал хоол, хор хоёрын аль нь ч ялгаагүй юм шиг л авч байна. Үнэхээр хөгжил цэцэглэлтэд тэмүүлж буй үндэстэн юм бол урт хугацааны бодлого баримталж, дотоод үйлдвэрлэгчдээ гадны хөлд үрэгдүүлэхгүй, технологи, менежментийн өндөр ур чадварт суралцах нөхцөлийг урьдчилан хангах шаардлагатай. Гадны хөрөнгө оруулалтыг хялайж харах нь ч утгагүй. Харин яавал идсэн хоолоо зөв шингээх вэ гэдэг л гол асуудал.
 
Юун түрүүнд бидэнд ямар ямар мөнгө орж ирдэг вэ? Хөгжиж буй ямар ч оронд зээл, тусламж, хөрөнгө оруулалт гэсэн гурван төрлийн мөнгөний урсгал гаднаас орж ирдэг. Тусламж бол ихэнхдээ ямар нэгэн нөхцөлтэйгээр өгч байгаа мөнгө. Харин зээл бол засгийн газар болон компаниудын бонд.
 
Тэгэхээр гадны хөрөнгө оруулалтыг дотор нь хоёр хэсэг хувааж үзэх хэрэгтэй. Эхнийх нь шууд ашгийн төлөө хөрөнгө оруулж Монгол компаний хувьцааг авдаг. Хоёр дахь нь "FDI - шууд хөрөнгө” оруулалт буюу тухайн менежментийг эзлэх зорилготой компаний хөрөнгийг худалдаж авах.
 
Мөнгөний хүйтэн урсгал
 
Дээрх гаднаас орж ирж байгаа мөнгөний урсгал Монголд өнөөдөр ямар дүр зураг биш болгоод байна вэ? Тусламжийн хувьд манай эдийн засгийн үзүүлэлт 2009 оноос хойш сайжраад одоо бид тусламж авдаг орны тоонд орохоо больсон.
 
Харин зээл буюу бонд, мөн хөрөнгө оруулалт буюу хувьцаа авч байгаа алхамууд хоёулаа хэтэрхий хэлбэлзэлтэй. Эдгээр капиталын урсгал Монголд орж ирэхдээ ч таагүй, гарахдаа ч таагүй уур амьсгал үлдээгээд байна. Монголын эдийн засаг сайжраад ирэхээр зах замбараагүй их хэмжээгээрээ урсаад орж ирдэг. Тэр эрчээрээ орон сууц, оффис, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн үнийг тэнгэрт тултал өсгөж хөөсрүүлдэг.
 
Гэтэл эдийн засаг яльгүй муудах чимээнээр хамгийн түрүүнд салхилаад гарна даа. Гадныхныг хэлэлтгүй эдийн засаг муудаад ирэхээр манай дотоодын хөрөнгө оруулагчид хүртэл хөрөнгөө Монголоос гаргах буруу сэтгэлгээ сууж байна. Харин бидэнд дээрх шиг гэнэтийн хэлбэлзэлд ямарч бэлтгэл алга байна.
 
Хямралын шалтгаан
 
1997 оны Азийн хямрал ийм хөрөнгө оруулагчдын туйлширлаас болсныг хэн хүнгүй мэднэ. Гэтэл бидний санхүүгийн зах зээлийн цар хүрээ гэж Азийн бусад орны хажууд өчүүхэн тул гадны энэ мэт хөөрөгдөл үхлийн цохилт болдог. Энэтхэгийн хөрөнгийн зах зээл л гэхэд АНУ-ынхаас 30 дахин бага гэхээр манай эдийн эдийн засаг үртэснээс өөрцгүй юм.
 
Тиймээс бид гадны хөрөнгө оруулалт гэж хамаг байдгаа нээх тусам буцаад ирэх сөрөг үр дагавар төдий чинээ аюултай.1973 оноос гадны хөрөнгө оруулалтыг хамаа замбараагүй шүтэх үзэл дэлгэрч санхүүгийн зах зээлээ хөгжиж буй орнууд чөлөөтэй болгосон. Үүний гороор хөгжиж буй орнуудын санхүүгийн зах зээлд банкны 17, валютын 57, хавсарсан 21 хямрал болжээ.
 
Монгол дахь гадны шууд хөрөнгө оруулалт ба санхүүгийн хэт задгай байдлаас үүдсэн зургаан алдаа:
 
1. Гадны шууд хөрөнгө оруулалт технологи, ур чадвар, менежмэнт зэрэг олон сайн талыг бидэнд авчрах дам нөлөөтэй гэдэг. Гэтэл бодит байдал дээр үндэстэн дамнасан компаниуд улс дотор улс башуулаад бүх зүйлээ гаднаас импортлоно. Монгол ажилчид ур чадвар нь ахих боломжгүй энгийн бөгөөд урсгал төдий ажилд томилдог талтай.
 
2. Үнэндээ бол гадны шууд хөрөнгө оруулагчид хөрөнгийн хэт нээлттэй бодлоготой улсад бонгино хугацаанд ирж мөнгөжөөд хурдан гараад явах л бодлоготой байдаг. Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаад компани хөрөнгөө барьцаалж дотоодын компаниас зээл аваад мөнгөө гадаад валыот руу хөрвүүлж буцаад гадагш гардаг аюултай. Бас болоогүй ээ. Эх орондоо байгаа толгой компани нь Монгол байгаа охин компанидаа байгуулагдхаас нь өмнө зээл өгөөд дараа нь дотоод зээлээ Монголоос төлүүлдэг явдал ч байна.
 
3. Олон тохиолдолд гадны шууд хөрөнгө оруулалт гадаад вальютыг нэмэх биш хасдаг. Энэ гажиг манайд их байна. Гадны хөрөшө оруулагчид бүгд л экспорт хийж Монголын гадаад вальютыг нэмэгдүүлнэ гэдэг. Гэтэл бодит байдал дээр гаднаас зээл нэмж авдаг, мөн гаднаас их хэмжээний импорт хийгээд манай гадаад вальютыг гаргадаг. Харамсалтай бидэнд үүнийг хянах ямар ч тогтолцоо байхгүй.
 
Тиймээс ир ир гэж урихаасаа өмнө гадны хөрөнгө оруулагч хэдий хэмжээний экспорт Монголоос гаргах, үйлдвэрлэлийн орцын хэдэн хувийг дотоодоос авах зэрэг гадаад вальютаар олсон ашигт нэн даруй хяналт тавьж, зардлыг иь хязгаарлах арга хэмжээ авч сурах хэрэгтэй. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж ардын үг байдаг даа.
 
4. Үндэстэн дамнасан корпорациудын шулааны өөр нэг арга шилдэг бол шилжүүлэх үнэ тогтоох. Тэдгээр корпарициуд манайх шиг орлогын албан татвар багатай (Монголын ОАТ 10%, Франц 33%, Испани 30%) оронд байгаа салбараа өндөр ашигтай болгож бага татвар төлөх тактиктай байдаг. Ингэхийн тулд компани дотооддоо худалдан авалт хийхдээ үнийг зах зээлийн үнээс хэт өндөр болгодог зальтай.
 
Гэтэл Монголоос бараа авахдаа доод үнээр авдаг. Ямар сайндаа л Германаас хөрөөны ишийг 5400 доллар, Япон бахийг 4800 доллараар авсан тээдтэй, эмгэнэлтэй түүхүүд гарч байхав дээ. Гэтэл бид уг мөнгийг нь бүтгэж хараад манай эдийн засаг өсөөд байна хэмээн хий баяссан хэвээр.
 
5. Гадны хорөнгө оруулалт гэхээр Тоёота компани үйлдвэрийнхээ салбарыг Монголд нээх юм шиг гэнэн төсөөллөөсөө бид салах хэрэгтэй. Үнэндээ шууд л Монгол компанийг худалдаж авах үйл ажиллагаа явагдана. Гадны хөрөнгө оруулалтын 50 хувийг яг ийм үйл ажиллагаа эзэлдэг. Худалдаж аваад мундаг үйлдвэр болгоод, шинэ технолги нэвтрүүлээд байна уу гэвэл худлаа. Компанийх нь нэрийг өөрчлөөд, бүтээгдэхүүпий сав баглааг өнгөлөх төдий л өөрчилдөг. Учир
нь боломжийн худалдан авагч олоод зарах хүсэл дийлэнхдээ давамгайлна.
 
6. Эцэст нь дээрх бүх асуудлаас илүү ирээдүйд хортой нэг асуудал байна. Гадны том корпорациуд чөлөөтэй дуртай салбартаа хэт эрт орж ирсэнээр нэг хэсэгтээ огцом өсөлт авчирч байгаа мэт боловч Монголын залуу шинэ компани дампуурах, мөн шинээр төрөх гэж компанийг хэзээ ч байгуулага дахааргүй болтол нь шахах орхидог. Яагаад? Яагаад гэвэл үндэстэн дамнасан корпарициуд хэзээ ч хамгийн чухал технологио эх орноосоо.гаргадаггүй.Хэрэв Япон авто машины зах зээлээ FDI ийн өмнө шууд нээсэн бол хэзээ ч Lexus байхгүй.
 
Гарц
 
Тиймээс бид ирээдүйд Монголд амин чухал гэж үздэг үйлдвэрийн зарим салбарт FDI шууд оруулж ирэхээс татгалзах ёстой. Ингээд бичмэгц л чөлөөт худалдааг буруушаалаа гээд загнаад эхлэх байх. Гэтэл одоогийн чөлөөт гэх бүх л улс хөгжиж байхдаа гадны хөрөнгө оруулалтад тэгтлээ шүлэнгэтээд байсангүй. АНУ-л гэхэд гадны хөрөнгө оруулалт 30 хувь хүрсэн банк бүрийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж байсан.
 
1970 он хүртэл Япон орон гадын хөрөнгө оруулалт бүх салбарт аливаа компаний 49 хувиас илүү байж болохгүй гэдэг хатуу хуультай байв. Солонгос, Тайван өөрсдийн өрсөлдөх техиолгийн салбарт гадны хөрөнгө оруулалгыг хатуу хяналт тавьж зөвхөн заасан бүс нутагт, нэрлэсэн компаниуд орохыг зөвшөөрч, дотоодоос заавал түүхий эд авах гэрээ байгуулж байв.
 
1990 оноос өмнөх Солонгос гадны хөрөнгө оруулалтанд хамгийн хатуу орон байсан нь Вөнчөлийн "Пак Чөн Хи” номоос тодхон харагддаг. Ямар сайндаа л чөлөөт худалдааны бэлэг тэмдэг Британи хүртэл саяхан 1981 онд Ниссаны үйлдвэрт түүхий эдийн 60 хувийг дотоодоос авах шаардлага хүргүүлж байв.
 
Нөгөө гадны шууд хөрөнгө оруулалтын диваажин гэгдэх Сингапур, Ирланд зэрэг орнууд ирээдүй чухал гэж үзэж өөрсдөө энэ тэнцүү гадны компанид дээрэлхүүлэхгүй гэсэн эмйн үйлдвэрлэл, электрон, санхүүгийн салбар, програм хангамж зэрэг салбартууддаа FDI түлхүү авдаг байв. Шулуухан хэлэхэд гадны шууд хөрөнгө оруулалтыг зохицуулалтгүй тавсанаас илүү зохицуулсан улс л хожсоор ирсэн.
 
Б.Ган-Очир

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.