Бид нэгээр гарах байсан, 100 мянга орчим санал луйвардуулсан


Бид нэгээр гарах байсан, 100 мянга орчим санал луйвардуулсан
Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр дахин санал хураалтад иргэдийг сонголтоо баталгаажуулж "цагаан сонгууль” өгөхийг уриалав. Өөрөөр хэлбэл тэрбээр хэнийг ч сонгохгүй байх эрхээ эдлэхийг иргэдээс хүслээ. Мөн тэрбээр "Энэ удаагийн сонгууль цэвэр луйврын сонгууль болсон. Би  зөвхөн мянга гаруйхан хүний саналын талаар яриагүй байна. Бидэнд байгаа баримтаар нийт 76 хэсэг дээр луйвар хийсэн нь тодорхой болсон. 100 мянга орчим саналыг луйвардсан. МАХН нэгээр гарсан. Баримтыг нь СЕХ-д албан бичгээр явуулсан” гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.