Дорнод аймагт бороо ороогүйгээс ган болж, зээр олноороо цангаж, харангадаж үхжээ. Тиймээс "Дорнын их гэгээ”, "Томо бьюлдинг” компанийн залуус нэгдэн, зээрийн бэлчээрт усан сан байгуулж, усалж эхэлсэн байна.
Газрын тосны 19, 21-р талбайгаас тус тус 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна. Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим аж. Нэг усан санд дунджаар 30тн орчим ус орж байгаа гэнэ. Эдгээр усан сангаас гадна талд тогтсон цөөрмийн усны түвшинг нэмэгдүүлэхээр мөн худгаас ус зөөвөрлөж хийж байгаа аж.
Залуус усалгаанаас эхэлсэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, "Зээр хамгаалах сан” байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл