Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлэв


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлсэн байна. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.

 

ЦАГААН ОРДОН

ВАШИНГТОН ХОТ

2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч

Эрхэмсэг ноён Халтмаагийн Баттулга Танаа

Эрхэмсэг Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга,

Америкийн ард түмний нэрийн өмнөөс 7 дугаар сарын 11-ний өдөр болох Монголын үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Гучин жилийн тэртээ Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилсан засаглал, чөлөөт, нээлттэй эдийн засгийн тогтолцоо, олон улсын аюулгүй байдал болон шудрага ёсны дэг журмын төлөө манай хоёр орон хамтран зүтгэсээр ирсэн нь бидний бат бөх нөхөрлөл, түншлэлийн үндэс суурийг баталгаажуулсан билээ. Монгол Улс ардчиллын замаар замнасан 27 жилтэйгээ учран золгож буй энэ үед Америкийн Нэгдсэн Улс танай улсын "гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг төдийгүй манай хоёр ард түмний хоорондын найрсаг, дотно харилцааг улам өргөжин хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллахаа нотолж байна.

 

Хүндэтгэсэн,

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.