Түймэрт явсан хоёр сумын машин осолджээ


Түймэрт явсан хоёр сумын машин осолджээ

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг Устын ам гэдэг газарт цурман дотроо асч байгаа түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байсан Гурванбулаг, Рашаант сумын иргэд автомашины осолд орсон байна.


Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагч 5 хүн УАЗ фермер машинтай осолдож, хоёр хүнийх нь биеийн байдал хүндэвтэр, гурав нь хөнгөн гэмтэл авчээ. Осолд орсон хүмүүсийг гэмтлийн эмнэлэгт хүргэн эмчлүүлж байгаа. Нэг нь мэс засалд орсон гэж Гурванбулаг сумын ИТХ-ын дарга Б:Дэлгэр ярьлаа. Мөн Рашаант сумаас уг түймэрт ажиллаж байсан машин онхолдож сууж явсан хоёр хүн нь азаар гэмтээгүй байна.
Устын амны цурманд асч байгаа түймрийг бүрэн унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 20-р ангийн Б.Ганзоригоор ахлуулсан 12 албан хаагч, Рашаант сумын байгаль орчны байцаагч Б.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан 22, Гурванбулаг сумын Засаг дарга А.Эрдэнэбулганаар ахлуулсан 19 хүн, Улаанбаатар хотын МУИС-ийн 13 оюутан, нийт 66 хүн, 8 машинтай ажиллаж байна гэж аймгийн Онгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.