Автомашин өнөөгийн нийгэмд хэрэглээ болсон. Харин үүнийг дагасан автозасварууд шил шилээ даган борооны дараах мөөг шиг олширсоор байна. Манайдаа л томд тооцогддог "Форвард моторс” үйлчлүүлэгчдээ басамжлан өөрийн алдаатай үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй доромжилж суугаа гэнэ.
Тодруулбал өнгөрөгч сарын 8-нд нэгэн үйлчлүүлэгч машиныхаа тос гоожиж байгааг янзлуулахаар "Форвард моторс"-ын 10 дугаар хорооллын салбарт очсон аж. Гэтэл сальник нь муудсан байна манайд байгаа гэж задалсан ч байхгүй захиалбал 20 хоногийн дараа ирнэ тэгээд сольж өгнө гэсэн. Ингээд захиалсан сальникаа хорь хоногийн дараа тавиулсан байна. Гэтэл тос гоожсон хэвээрээ л байсан аж. Ингээд өөр засварын газар очиход өнөө сольж тавьсан сальникаа сэтэлсэн бас хропны амсар хэсгийг хагалчихсан байсан аж. Энэ талаар "Форвард моторс"-д эргэн гомдол гаргахад одоо манайд хамаагүй гэх утгатай зүйл хэлсэн гэх. Харин өнөө сальник нь солих боломжгүй хропоо бүрэн солихоос наашгүй болсон байна. Тус хорп нь 2,500000 төгрөгний үнэтэй аж. ингээд иргэдийн эд материалаар тоглоод хохиролд унагачихаад ОДОО МАНАЙД ХАМААГҮЙ гээд суух нь хэр үнэнд нийцэх юм бол -ФОРВАРД МОТОРС"-ынхан.
Сэтгэгдэл