Өөрийн бизнес л ашигтай бол бусад хүний хийж бүтээж яваа нь хамаагүй мэтээр аашилдаг компани бизнесменүүд олшроод байна уу даа. Тэдний нэг нь АЭРО МОНГОЛИО компани бололтой. Энэ талаар нэгэн үйлчлүүлэгч өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. Тэрээр "Бүтэн сайны өглөө үүрээр Баян-Өлгий нисэх тасалбар авсан юм. Аэро Монголиа гэдэг бизнесийн компанийхан миний аялалыг бүтэн 7 цагаар хойшлуулчихаад зүгээр УУЧЛААРАЙ гээд өнгөрөх юм гэнэ. Би хоёрхон хоногийн сургалт хийх гээд Баян-Өлгий аймгийн сумдаас багш нарыг дуудчихсан байгаа. Гэтэл хагас өдрийг нь хулгайлах юм гэнэ. Буцах аялал хоёр дахь өдрийн өглөө эрт. Би хоёр хоногт яаж тэдэнд өгөх зүйлээ өгөх вэ? гэж шаналж байхад АЭРО МОНГОЛИА-гийнхан бол манай нислэгийн хуваарь өөрчлөгдсөн уучлаарай гээл болох юм гэнэ.
Хэрэв та нарын найз нараас энэ байгууллагад ажилладаг хүн байвал ийм новшийн байж болохгүйг нь хэлээч. Өөрсдөө бол мөнгө олохын тулд нислэгийг нааш цааш болгоно. Миний бизнес бол ёстой хамаагүй УУЧЛААРАЙ л байх юм байна л даа.
Үгүй шүү залуусаа...
Надаас ч чухал ажилтай хүмүүс бас явж байгаа байх.
Бид цагтай байтугай, минуттай уралдаж ажиллаж байна." хэмээн жиргэжээ.
FACT.MN
Сэтгэгдэл