МУИС-ийн оюутны клуб төрийн өндөр дээд албан хаагчийн ёс зүйн асуудлыг хэлсэн хийсэн бүхнээрээ ямагт олны анхаарлын төвд байдаг ЗТ-ийн сайд, УИХ-ын гишүүн М.Зоригтын жишээн дээр хэлэлцжээ. Оюутнууд давхар дээлтний үйлдэл бүрийг хувь хүн гэхээсээ илүүтэйгээр төрийн нүүр царай гэдэг талаас нь шүүмжилэн хэлэлцсэн гэнэ. Гишүүн бөгөөд сайд М.Зоригтын хувь хүний болон улстөрчийн үнэлэмж, тодорхойлолт, улстөрд ийм хүн байх эсэх, улс орны чухал салбарыг удирдах ёс зүйн эрх чадамжтай эсэхийг нь хэлэлцээд "тохирохгүй тэнцэхгүй” гэсэн дүгнэл гаргасан гэнэ. Хэлэлцүүлгийн үед оюутнууд зурагчин сайдын цахим ертөнцөд тараадаг хүн ичмээр зургуудыг нь томоор үзүүлж байгаад тал бүрээс нь хэлэлцэн дүгнэжээ. Олон оюутан сайдын өмнөөс ичдэг гэдгээ ч хэлээд авсан гэнэ.
NUUTS.mn
Сэтгэгдэл