БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 16-18 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
2017 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
30-31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 9-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна
.
Сэтгэгдэл