Төрийн банкыг яаралтай хувьчлах нь зүйтэй гэв


Төрийн банкыг яаралтай хувьчлах нь зүйтэй гэвУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Монгол банкны зээлийн хүү 18 хувь байгаа нь хэт өндөр байна. Үүнийг 15 хувь болгож бууруулах хэрэгтэй хэмээв.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Инфляци 14 хувийн хүүтэй байхад хүү бууруулах хэцүү байсан. Одоо нэг оронтой тоонд байгаа болохоор бууруулах талаар ярьж болох юм. Ер нь зээлийн хүртээмж эрс нэмэгдсэн. Дундаж давхрагынхан ихээхэн зээл авч байгаа” хэмээв.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Төрийн банкыг хувьчлах асуудалд Монгол банк ямар байр суурьтай байгаа тухай тодруулахад "Төрийн банкыг анх байгуулагдаж байхад Монгол банк Засгийн газрын эзэмшилтэй банк байх нь зохимжгүй гэж үзэж байсан. Өнөөдрийг хүртэл энэ байр сууриндаа байгаа. Төрийн банкыг яаралтай хувьчлах нь зүйтэй хэмээн Н.Золжаргал Ерөнхийлөгч хариулав.

Асуулт хариултын Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон гишүүдээс ирүүлсэн  зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Зээлийн хүүг бууруулах чиглэлийг Засгийн газар, Монголбанкинд өгөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн Ажлын хэсгээс, Эдийн засгийн тэнцвэрийг хангасан, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалсан орчинд төсөв, мөнгөний бодлогыг хувийн хэвшлийн идэвхжлийг сайжруулахад чиглүүлэх гэсэн заалтыг тогтоолын төсөлд нэмэх санал оруулж ирсэн гэж тайлбарласан. Ажлын хэсгээс гаргасан энэхүү санал олонхийн дэмжлэг авлаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Эх сурвалж: ”Монцамэ агентлаг”


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.