С.Одонтуяад арга хэмжээ аваач, Ерөнхий сайд аа


 С.Одонтуяад арга хэмжээ аваач, Ерөнхий сайд аа

Баянгол дүүргийн удирдлага захирамж гаргаж, нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн худалдаа эрхлэгчид өлсгөлөн зарлаж, НИТХ-ын хуралдааны үеэр хотын удирдлагуудтай уулзахыг шаардаж байсан.

 

Харин өнөөдөр тэдний нэг Хангарьд ордны гадаа нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийллээ. Худалдаа эрхлэгч С.Мишгээ "Хогийн цэгийг хөдөлмөрийн талбар болгоё” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна.

 

Тэрбээр "Би 100 хүний төлөө явж байгаа учраас юуг ч хийнэ. Хотын дарга нэг ч удаа хүлээж авч уулзаагүй. Гудамжинд хоёр удаа уулзахад Одонтуяагийн шийдэх асуудал гэдэг. Одонтуяа нь болохоор өөрөөсөө зугтаалгадаг. Одонтуяад арга хэмжээ аваач ээ, Ерөнхий сайд Хүрэлсүх ээ” хэмээн бухимдаж байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.