Одоогоос гурван жилийн өмнө буюу 2012
оны нэгдүгээр сарын 1-нээс Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль
батлагдаж, нийт жолооч нарыг албан даатгалд хамруулж эхэлсэн билээ.
Хэдийгээр тухайн үед зарим жолооч нар үүнийг эсэргүүцэж байсан ч,
нэгэнт хууль батлагдсанаас хойш биелүүлэхээс өөр яалтай. Гэхдээ хууль
хэрэгжиж эхэлсэнээс хойш гурван жилийн дараа ч даатгалын компани,
жолооч, хохирогчийг тойрсон маргаан үргэлжилсээр байгаа нь үнэн.
Тиймээс манай сурвалжлах хэсэг энэ удаа жолоочийн хариуцлагын албан
журмын даатгал, даатгалын компаниудыг ониллоо.
Манай улс 1995 онд Даатгалын тухай хуультай болжээ. Хэдий эрт батлагдсан ч иргэд энэ талаар төдийлөн сайн мэддэггүй нь нууц биш. Харин 2012 оноос Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль батлагдан, хэрэгжиж эхэлсэнээр тээврийн хэрэгсэл эзэмшигч хүн бүр албан журмаар даатгалд хамрагдах болсон. Энэ нь сайн дураараа биш албан хүчээр даатгуулдаг болсон гэсэн үг. Гэтэл энэхүү даатгалд хамрагдсан жолооч нар даатгалын компаниудын нөхөн төлбөр олголт муу, авах гэж чирэгдэл болдог, шуурхай алба нь дуудсан даруйд ирдэггүй зэрэг гомдлыг гаргасаар байгаа юм.
Манай сонины сурвалжлах хэсэг өчигдөр өглөө Авто тээврийн үндэсний төвөөс аялалаа эхлүүлэв. Тус төвийн хоёрдугаар давхарт жолооч нар ирж, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа төлдөг аж. Биднийг очиход хөл хөдөлгөөн гайгүй байлаа. Даатгалын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар долоо хоногийн даваа болон баасан гарагт үйлчлүүлэгч олонтой байдаг гэнэ. Энэ төвөөр жолооч нар үйлчлүүлдэг тул жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын талаар тэд ямар бодолтой явдаг талаар сонирхохоор бид тус төвийг зорьсон хэрэг. Авто тээврийн үндэсний төвийн хоёрдугаар давхрын танхимын голд байрлах бөөрөнхий хэлбэртэй жижиг ширээн дээр баримт бичгийг нямбай гэгч нь бөглөж суусан Т.Отгонболд гэх залуутай хамгийн түрүүнд уулзлаа.
Харин тэрбээр даатгалын талаар "Нөхөн төлбөр ер нь хэцүү шүү дээ. Бараг олддоггүй байх. Миний хувьд осол аваар гаргаж, даатгал дуудсан тохиолдол одоогоор гараагүй. Гэхдээ найз нөхөд, ойр дотны хүмүүсийн хэлж байгаагаар даатгалаас нөхөн төлбөр олддоггүй юм шиг байна билээ. Жилд нэг удаа 33 мянган төгрөгөөр даатгуулдаг. Гэнэтийн аваар, осол гарсан тохиолдолд даатгалын компаниуд нөхөн төлбөрийг хугацаанд нь олгодог бол уг нь дээр л дээ. Гэтэл нөхөн төлбөрөө авч чадахгүй атлаа жил бүр даатгал төлж байгаа нь жолооч бидэнд хүндрэлтэй л байна” хэмээсэн юм.
Харин түүний хажууд сууж байсан жолооч М.Одхүү "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдсанаар бидний хувьд ашигтай зүйл гарсан юм алга. Хурдан шуурхай байдал гэдэг даатгалын компаниудын хувьд мартагдсан зүйл. Нөхөн төлбөр олгох гэж сар гаруй хугацааг зарцуулна. Сараас ч илүү хугацаа өнгөрнө. Ер нь хүмүүс нөхөн төлбөрийн мөнгөө авч чаддаггүй. Даатгалын компаниас нь "За ярина аа” л гэдэг. Тэгээд сүүлдээ бүр таг болно. Надад тохиолдсон зүйлээ ярьж байна шүү. Энэ даатгал ер нь нэмэргүй ээ. Өөрсдөөсөө мөнгө гаргаж хохирсон хүний машин тэргийг янзлуулаад л таардаг. Мөнгө авч байсан үе надад л лав байхгүй. Хүмүүсийн ярихыг нь сонсч байхад ч авсан гэж хүн ер нь ярьдаггүй шүү дээ. "Ярина” гээд алга болчихдог.
Осол гарсаны дараа одоохон очлоо гээд таг болдог. Тэр бүрт байрандаа байгаад байх хэцүү. Одоо замын ачаалал ямар байгаа билээ” хэмээн бухимдлаа. Мөнгө авах болохоороо бөхийдөг даатгалын компаниуд өгөх тал дээрээ тун маруухан нь жолооч нарын ярианаас харагдаж байсныг нуух юун. Гэхдээ уулзсан жолооч бүр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг огт хэрэггүй зүйл гэж халаглаагүй билээ.
Бидэнд өөрийгөө Б.Батбаяр гэж танилцуулсан хижээл насны эр "Сүүлийн үед жолоочийн хариуцлагын даатгалын нөхцөл дээрдэж байгаа. Цааш цаашдаа гадаад орны жишигт нийцсэн үйлчилгээг даатгалын компаниуд үзүүлнэ гэж найдаж байна. Миний хувьд жолоочийн хариуцлагын даатгалдаа 100 гаруй мянган төгрөг төлсөн. Нэг даатгалдаа аль болох тасралтгүй даатгуулбал хөнгөлөлт үзүүлдэг. Одоогоор аваар осол гаргаагүй болохоор нөхөн төлбөр авч үзээгүй. 10 гаруй жил даатгал төлж байна. Гэхдээ жилээс жилд даатгалын төлбөр нэмэгддэг юм шиг байна билээ. Бидэнд бол мэдрэгддэггүй. Даатгалын компанийн зүгээс ийм хэмжээнд буурлаа гэсэн дүнг л үзүүлдэг” гэсэн юм. Хэдийгээр нэг компанидаа жил бүр тасралтгүй даатгуулбал, хөнгөлөлт үзүүлнэ гэдэг ч, энэхүү хөнгөлөлт нь жолооч нарт бодитойгоор мэдрэгддэггүй гэдгийг бусад жолооч нар ч хэлж байсныг энд тэмдэглэе.
Бидний дараагийн уулзсан хүн бол Б.Баянжаргал. Тэрбээр даатгалын үр өгөөжийг мэдэрсэн хүн гэдгээ тодотгож байсан юм. Учир нь хэд хэдэн удаа жижиг осол гаргаж байсан бөгөөд удаан хүлээсэн ч гэсэн өмнөх уулзсан жолоочийг бодвол нөхөн төлбөрийн мөнгөө даатгалын компаниас гаргуулж авч чаджээ. Б.Баянжаргал бидэнд ийн хуучлав. "Жолоочийн хариуцлагын даатгал ер нь байх хэрэгтэй зүйл гэж боддог. Хугацааны хувьд шүүмжилмээр зүйл бий бий. Өмнө нь долоо хоногийн дотор л нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж өгдөг байсан. Одоо 14, цаашлаад нэг сарын хугацааг зарцуулдаг болчихсон. Жолоочийн хариуцлагын даатгалын нэг дутагдалтай тал нь жолооч машинаа өөр хүнд худалдах тохиолдолд Жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн газрынхаа заавал төв дээр нь очих шаардлагатай байдаг. Тэр төв дээр нь очиж шилжүүлж, зөрүүгээ авах ёстой. Гэтэл зөрүүг нь бодож өгдөггүй.
Энэ тал дээр харин "Монгол даатгал” дажгүй юм шиг байна лээ. Миний хувьд "Бодь даатгал”, "Монгол даатгал”-ыг сонгодог. Өмнө нь жижиг осол гаргаж, даатгалын компаниас нөхөн төлбөр авч байсан тохиолдол бий. Гэхдээ өдөртөө шийдэж өгсөн тохиолдол байхгүй. Өнөөдөр материалаа бүрдүүлж өглөө гэхэд 10, 20 хоногийн дараа нөхөн төлбөр нь гардаг. Хүлээх хугацаа нь их болохоос биш нөхөн төлбөрөө олгодог” гэсэн юм. Жолооч нарт нийтлэг тулгарч буй асуудал нь тухайн жилийнхээ даатгалыг бүтнээр нь төлсөн иргэн машинаа худалдах тохиолдолд зөрүү мөнгөө авч чаддаггүй аж. Тухайн хүний машин өөр хүний нэр дээр шилжихэд, худалдан авч буй хүн шинээр жолоочийн хариуцлагын даатгалаа төлөх ёстой бөгөөд энэ тохиолдолд бүтэн жилээр нь төлсөн автомашинаа худалдагч этгээд зөрүү мөнгөө даатгалын компаниас авч чаддаггүй буруу жишиг манай улсад байгааг зарим жолооч нар учирлаж байлаа.
Авто тээврийн үндэсний төвөөс гарч, Даатгалын компаниудын байр суурийг сонирхохоор нэр бүхий хэд хэдэн даатгалын компанийг зорилоо. Бидний очсон хамгийн эхний газар бол "Номин даатгал”. Тус даатгалын компанийн хаягийг интернэтээс хайж үзвэл УИД-ийн зургадугаар давхарт гэж бичжээ. Тиймээс УИД-ийг зорьсон хэрэг. Гэсэн хэдий ч тус газар байршлаа өөрчлөн УИД-ийн нэгдүгээр давхарт байрлах болжээ.
Хаягаа өөрчилснөө цахим хуудсанд байршуулахгүй бол өөр тийшээ нүүгээд явчихсан бол үнэндээ олохгүй байх шинжтэй. Ингээд биднийг очих үед үйлчлүүлэгчийг хүлээн авах өрөөнд хоёр ажилтан ажиллаж байв. Нэг нь үйлчлүүлэгчтэй, нөгөө нь чихэвч зүүж хөгжим сонссон шигээ сууж байх юм. Бид ч чихэвчтэй эрэгтэйд ирсэн учраа хэлж, жолоочийн хариуцлагын даатгалын талаар мэдээлэл авахыг хүссэн боловч тэрбээр "Асуултад чинь хариулт өгөх хүн байхгүй байна. Хан-Уул дүүрэгт байрлах хуучин гутлын үйлдвэрийн байранд очиж, холбогдох хүнээс асуу” гэв. Даатгалын компанийг зорихдоо ижил зүсмийн дэгжин алчуур хүзүүгээрээ ороосон инээмсэглэсэн бүсгүйчүүд үүдээр ормогц л зорьж ирсэн хэргийг минь асуух болов уу гэж төсөөлж явснаа нуух юун. Уг нь эдгээр ажилтнууд өөрсдийн үйлчилгээнийхээ талаархи асуултад төвөггүй хариулах мэдлэгтэй л баймаар. Гэтэл тийм дүр зургийг эндээс л лав олж харсангүй.
Үүний дараа "Монре даатгал”-ыг зорив. Энд шал өөр нөхцөл биднийг угтав. Ингэж тодотгосон хэрэг нь үүдээр ормогц бидний төсөөлсөн шиг бүсгүй угтаж, зорьсон хэргээ хэлбэл, хоёрдугаар давхарт гарч, мэргэжилтнүүдтэй уулзахыг зөвлөлөө. Гэхдээ хоёрдугаар давхарт гарахад түрүүнийхтэй ижил дүр зураг харагдсан. Ажлын өрөөнд мөн л хоёрхон хүн сууж байх бөгөөд "Номин даатгал”-ын мэргэжилтэн шиг хөндий байсангүй. Ямартай ч биднийг "Хурлын өрөөнд хариулт өгөх хүн байгаа” гэсээр дагуулж очив. Тэнд хэсэг эмэгтэйчүүд сууж байна. Зорьсон хэргээ хэлж цөөн асуултад хариулт авахыг хүсэхэд, харин тэд "Цаг авч уулз. Холбооны зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг юм байна. Хэрвээ жолоочийн хариуцлагын даатгалд иргэд сайн дураараа хамрагддаг байсан бол аль болох бусдаасаа өрсөж, илүү үйлчилгээ үзүүлж, илүү найрсаг харилцахын тулд тэд өрсөлдөх л байсан болов уу.
Харин одоогийн нөхцөл байдалд жолооч нарыг албадан хэдэн даатгалын компаниас сонгуулж, жолоочийн хариуцлагын даатгалд хамруулж байгаа учир үйлчилгээнийхээ талаар сурталчилгаа, мэдээлэл хийх сонирхол ч тэдэнд байхгүй нь илэрхий. Даатгалын компаниудын оффист хэдэн хүнд сурталтай ажилтнууд сууж, тэдэнтэй уулзахын тулд цаг авах эсвэл тэдний хэлээд буй холбооноос нь зөвшөөрөл авах шаардлагатай гэнэ. Энд зарим даатгалын компани гэдгийг тодотгон хэлье. Төрийн албанд байдаг хүнд суртал даатгалын компаниудад ч халдварлачихсан ажээ.
Манай сурвалжлах хэсэг "Практикал даатгал” компанийг зорилоо. "Практикал даатгал” компанийн үүдээр ормогц л "Шилжүүлэг хийх гэтэл хураамж авна гэнэ. Ингээд л тав арваар нь мөнгө идээд байдаг байхгүй юу” хэмээн бухимдсан хижээл насны эрэгтэйтэй таарсан юм. Түүний хэлснээр эхнэрийнхээ нэр дээр даатгалын шилжүүлэг хийх гэтэл 20000 төгрөгийн хураамж төлөх хэрэгтэй гэсэн ажээ. "Практикал даатгал” компани нийт 33 төрлийн даатгалын үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байна. Мөн жилдээ жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд 40-45 мянган хүн даатгуулдаг юм байна. Тус компанийн ажилтнууд ч эелдэг юм билээ.
Тиймээс Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн олговрын талаар "Практикал даатгал”-ын мэргэжилтэн Т.Сүх-Очиртой уулзаж ярилцсан юм. Тэрбээр "Хариуцлагын албан журмын тухай хууль хэрэгжиж эхлээд дөрвөн жил гаруй болж байна. Хуульд зааснаар тухайн жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулбал нөхөн олговорыг ажлын 14 хоногт гаргаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, даатгуулагч хариуцлага алдаж, бусдад учруулсан хохирлыг төлдөг систем гэсэн үг. Ингэхдээ иргэдэд дөрвөн материалыг бүрдүүлж ирэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Үүнд гэрээт баталгаа, нөхөн төлбөрийн маягт, мөн үнэлгээний компаниар хохирлын үнэлгээг хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Хамгийн чухал шаардлага гэвэл мэргэжлийн байгууллага буюу цагдаагийн байгууллагын буруутай гэсэн тодорхойлолт юм. Энэ бүгдийг бүрэн бүтэн авчирсан тохиолдолд манай компани заавал ажлын 14 хоног гэхгүй 1-2 хоногийн дотор ч нөхөн олговрыг нь өгдөг” гэв.
Мөн тэрбээр "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал бол яг л ангийн фондны мөнгө гэсэн үг. Та нэг осол гаргахад бусад жолоочийн төлсөн хураамжаас мөнгө нь гарч байдаг. Өөрөөр хэлбэл, 300 мянган төгрөгийн нөхөн олговор өгөх ёстой байлаа гэхэд 10 хүний суурь хураамж нийлж байж тэр нөхөн олговорыг төлдөг. Нэг ёсондоо нийт нь нэгнийхээ төлөө гэдэг бодлого юм” хэмээсэн. "Экспресс таур”-ын есдүгээр давхарт байрлах энэ байгууллагаар үйлчлүүлэх гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байлаа. Цахилгаан шатны хонх дуугарах тоолонд хүн гарч ирж байх нь үйлчлүүлэгч олонтойг илтгэнэ.
Цахилгаан шатнаас бууж ирэх хүмүүсийн заримтай нь уулзах завшаан энэ үеэр тохиов. Тэдний дунд жолоочийн хариуцлагын даатгалд албан журмаар даатгуулах болсон нь нүдээ олсон шийдвэр гэж харах нэгэн байх авч, хууль шүүмжлэлтэй хандах нэгэн ч байсан юм. Бидэнд өөрийгөө А.Доржсүрэн гэж танилцуулсан нэгэн "Би хувьдаа жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг зөв гэж боддог. Гэхдээ хааяа улс ямар ч шаардлагагүй хууль бусаар иргэдээс мөнгө аваад байгаа юм шиг санагддаг. Би л гэхэд энэ даатгалын үйлчилгээнд хамрагдаад хоёр жил болж байхад нөхөн олговор авч үзээгүй. Нэг ч нөхөн олговор аваагүй тохиолдолд дараа жилээс нь хямдрал үзүүлнэ гэдэг ч тэр нь худлаа юм байна лээ. Надад л лав хямдрал үзүүлээгүй. Юм чинь өгөөтэй аваатай байх ёстой биз дээ. Гэтэл улс жил болгон л иргэдээсээ мөнгө аваад байх юм. Хохирсон талын хүнд л нөхөн олговор өгөөд байдаг.
Даатгуулсан хүндээ өгдөггүй нь сонин санагддаг” гэв. Харин энэ талаар даатгалын мэргэжилтэн Т.Сүх-Очир "Хүмүүсийн дунд би даатгуулчихаад байхад хохирогчид нөхөн олговор өгдөг хэрнээ надад мөнгө өгдөггүй гэсэн буруу ойлголт байдаг. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь тухайн жолоочийг буруутай үед санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилготой байдаг. Хэрвээ өөрийнхөө хохирлыг барагдуулахыг хүсвэл тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулах хэрэгтэй. Тэгвэл та өөрт учирсан хохирлын нөхөн олговорыг авах боломжтой. Ер нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалд зэрэг даатгуулчихвал маш ашигтай байдаг. Мөн даатгуулагчдийн дунд нөхөн олговорыг удааж өгдөг гэсэн яриа байдаг л даа. Гэхдээ тухайн даатгуулагчаас шалтгаалах зүйлс бий. Жишээ нь, баримтаа бүрэн бүрдүүлж өгдөггүй. Эсвэл осол гарсан газраасаа зугтсан зэрэг асуудлууд гаргадаг юм. Гэтэл бидэнд даатгуулагч буруутай нь үнэн гэсэн мэргэжлийн байгууллагын баримт чухал байдаг. Баримт нь байгаа тохиолдолд бид нөхөн олговрыг өгөх боломжтой болно. Тиймээс жолооч нар энэ бүгдийг анхаарах хэрэгтэй” гэх тайлбарыг өгсөн юм.
Бидний дараагийн очсон газар "Миг даатгал” байлаа. Үдээс хойш болоод ч тэр үү үйлчлүүлэгч ховор байсан юм. Энэ компаниар үйлчлүүлж байсан жолооч Э.Анхбаяр "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал уг нь хэрэгтэй санагддаг. Биднийг болзошгүй санхүүгийн эрсдлээс хамгаалж чаддаг юм. Гэхдээ эхний жил 33000 төгрөгийн хураамжаа төлчихөөд, тэр жилдээ осол гаргаад нөхөн олговороо авчихдаг. Харин дараа жил нь хураамжаа төлөх гэхээр 58000 мянга болж өсдөг. Тэр нь онцгүй санагддаг. Яагаад үнэ нь нэмэгдэж байгаа юм бэ гэхээр өмнөх жилд нөхөн олговор авсан байна гэдэг” хэмээн бидэнд учирлав.
Тус компанид жолоочийн хариуцлагын албан даатгалд жилдээ дунджаар 110 гаруй мянган жолооч даатгуулдаг аж. Мөн 33 төрлийн даатгалын үйлчилгээг иргэдэд үзүүлдэг бөгөөд жолоочийн албан журмын даатгал, гэнэтийн ослын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал зэрэг 10 орчим даатгалын үйлчилгээг иргэд ихэвчлэн авдаг гэнэ. Тус компанийн даатгалын менежер Ж.Төрболд жолооч нар материалаа бүрэн бүрдүүлж өгдөггүй, ослын газраас зугтдаг, эсвэл осол болсон газраас шилжиж зогссоныхоо дараа даатгалын компанид хандах тохиолдол байдаг гэдгийг хэлж байв. Ингэснээр осол гарсан эсэхийг нотлоход хэцүү болдог гэнэ. Даатгалын компаниудын хувьд хамгийн гол нь тухайн жолооч буруутай нь үнэн гэсэн мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг л чухалчилдаг ажээ.
"Бодь даатгал” компани бидний очсон дараагийн газар байв. Тус компанийн үйлчилгээний ажилтан "Жолоочийн хариуцлагын даатгалд тээврийн хэрэгсэл эзэмшигч хүн бүр хамрагдана. Мөн мэргэшсэн жолооч болон С, D ангилалын тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох жолооч нар хамрагдах ёстой.
Нөхөн төлбөр авахын тулд тохиолдлыг баталгаажуулах мэргэжлийн байгуулагууд /ЗЦГ, Гал команд, эмнэлгийн байгууллага гэх мэт/ яаралтай мэдэгдэн акт, нотлох баримт авах мөн шуурхай албанд мэдээлэл өгөхөөс гадна хэд хэдэн бичиг баримт бүрдүүлдэг. Тухайлбал, даатгалын гэрээ, гэрээт баталгаа /эх хувь /, зам тээврийн осол бол осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зам тээврийн осол бол осолд холбогдсон жолооч нарын жолооны эрхийн үнэмлэхний хуулбар, зам тээврийн осол бол ослын акт дүгнэлт, тодорхойлолт /ЗЦГ аас авах/-ыг бүрдүүлнэ. Хөдөө, орон нутагт болсон тохиолдлын хувьд ослын газар болон эвдрэл гэмтлийн фото зураг, бичлэг хэрэгтэй. Мөн нөхөн төлбөр хүссэн өргөдлийн хамт манай байгууллагад хүсэлт гаргана.
Үүний дараа тухайн нөхцөл байдлаас хамаарч нөхөн төлбөр гаргах хугацаа нь өөр, өөр болдог. Тодруулбал, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч нь нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгодог. Мөн хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш нэг сарын дотор нөхөн төлбөрийг өгнө гэх мэтчилэн олон нөхцөл бий” хэмээн тайлбарлав. Энэ үеэр даатгалын үйлчилгээ, нөхөн төлбөр хэр бодитой хийгдэж буй талаар тус компаниар үйлчлүүлж байсан жолооч Д.Өлзий-Оршихоос зарим зүйлийг тодруулав. Тэрбээр "Ер нь жижиг, том ослын үед даатгалын компаниудад хандаж байхаар шууд тохиролцоод явчихсан нь шулуухан даа.
Олон бичиг баримт, шүүх цагдаагийн дүгнэлт гэж заваарч явах нь хэн хэндээ төвөгтэй. Ажлаа алдаж явахаар хэлэлцэж, тохироод замаа хөөх нь дээр гэж би хувьдаа боддог. Мөн иргэдэд нөхөн төлбөр олгох талаархи мэдээлэл нэг их тодорхой биш байдаг юм. Би энэ удаад нөхөн төлбөр авах санаатай ирсэн ч, миний буруу болоод л буцаж байна. Яагаад гэхээр саяхан машинаа шатаачихсан юм. Гэтэл даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас гарсан хохирлыг нөхөн олгодоггүй юм байна. Энэ хуулийн заалт гэрээг сайн уншиж судлахгүй бол цаг заваа гарздах ч бага хэрэг болохоор юм байна шүү” гэсэн юм.
Үүний дараа "Ард даатгал” компаниар орлоо. Жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр, үнэлгээг тогтоохдоо дээр дурьдсан байгуулагатай ижил нөхцөлтэй байв. Мөн энэ үеэр даатгалынхаа нөхөн төлбөрийг авч буй жолоочтой таарсан юм. Тэрбээр өнгөрсөн сард осол гаргаж, хохирогчийнхоо машины эд ангийн хохирлыг барагдуулаад явж буй аж. Түүнийг Ж.Сэргэлэнбат гэдэг. Тэрбээр хэлэхдээ "Даатгалын компани, тэдний үйлчилгээг ихэвчлэн мөнгө угаах хэрэгсэл хэмээн үзэх тохиолдол их байдаг. Би энэ удаад үүнийг үгүйсгэмээр байна. Сайны хажуугаар саар гэдэг шиг нэг асуудал байна. Тэр нь юу вэ гэхээр цаг хугацаа. Зав, хөөцөлдлөгөө сайтай хүмүүс бол мөнгөө олж авахад асуудалгүй юм шиг санагдлаа. Бас нэг зүйл дурьдахад жолоочийн албан татварын талаархи мэдээлэл, үйлчилгээг сайн сурталчлах хэрэгтэй байна. Нөхөн төлбөр нь ангиллаасаа хамаарч өөр, өөр байдаг юм байна.
Миний хувьд 930 мянган төгрөгийн нөхөн олговор авлаа. Ер нь даатгалын үр шимийн талаар бүрэн дүүрэн ойлголттой, ач тусыг нь хүртсэн хүн цөөхөн байдгаас ослын үед үгсэн тохиролцох явдал их байдаг байх” гэсэн юм. Ямартай ч, албаныхны хэлж буйгаар албан журмаар хамруулж эхэлснээс хойш жолооч нар даатгалд бүрэн хамрагдах болсон гэж мэдээлж буй. Харин жолооч нарын тухайд даатгалын компаниудын нөхөн олговорын олголт муу, үүнийгээ өгөхдөө чирэгдэл болдог, шуурхай алба нь мөд ирдэггүй, хүнд сурталтай үйлчилдэг зэрэгт шүүмжлэлтэй хандаж байгааг бидний бэлдсэн сурвалжлагаас харж болно. Тиймээс нэгэнт л албан журмаар даатгаж байгаа хойно даатгалын компаниудынхаа чадвар, хурдыг сайжруулбал ямар вэ. Мөнгийг нь авахдаа бөхийж, харин нөхөн төлбөрийг нь өгөхдөө гэдийдэг даатгалын компаниудын хариуцлагыг сайжруулж, даатгалын системд хурд нэвтрүүлэх шаардлага бий болжээ.
Хурдан шуурхай үйлчилгээ гэдэг даатгалын компаниудад таг мартагдсан зүйл

Жолооч машинаа зарсан тохиолдолд даатгалын зөрүү мөнгөө авах ёстой, гэвч...

Даатгал бол хүнд суртал...

Нөхөн төлбөр авахдаа иргэд материалаа бүрдүүлж өгөх нь хамгийн чухал
Манай сурвалжлах хэсэг "Практикал даатгал” компанийг зорилоо. "Практикал даатгал” компанийн үүдээр ормогц л "Шилжүүлэг хийх гэтэл хураамж авна гэнэ. Ингээд л тав арваар нь мөнгө идээд байдаг байхгүй юу” хэмээн бухимдсан хижээл насны эрэгтэйтэй таарсан юм. Түүний хэлснээр эхнэрийнхээ нэр дээр даатгалын шилжүүлэг хийх гэтэл 20000 төгрөгийн хураамж төлөх хэрэгтэй гэсэн ажээ. "Практикал даатгал” компани нийт 33 төрлийн даатгалын үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байна. Мөн жилдээ жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд 40-45 мянган хүн даатгуулдаг юм байна. Тус компанийн ажилтнууд ч эелдэг юм билээ.
Тиймээс Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн олговрын талаар "Практикал даатгал”-ын мэргэжилтэн Т.Сүх-Очиртой уулзаж ярилцсан юм. Тэрбээр "Хариуцлагын албан журмын тухай хууль хэрэгжиж эхлээд дөрвөн жил гаруй болж байна. Хуульд зааснаар тухайн жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулбал нөхөн олговорыг ажлын 14 хоногт гаргаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, даатгуулагч хариуцлага алдаж, бусдад учруулсан хохирлыг төлдөг систем гэсэн үг. Ингэхдээ иргэдэд дөрвөн материалыг бүрдүүлж ирэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Үүнд гэрээт баталгаа, нөхөн төлбөрийн маягт, мөн үнэлгээний компаниар хохирлын үнэлгээг хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Хамгийн чухал шаардлага гэвэл мэргэжлийн байгууллага буюу цагдаагийн байгууллагын буруутай гэсэн тодорхойлолт юм. Энэ бүгдийг бүрэн бүтэн авчирсан тохиолдолд манай компани заавал ажлын 14 хоног гэхгүй 1-2 хоногийн дотор ч нөхөн олговрыг нь өгдөг” гэв.
Мөн тэрбээр "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал бол яг л ангийн фондны мөнгө гэсэн үг. Та нэг осол гаргахад бусад жолоочийн төлсөн хураамжаас мөнгө нь гарч байдаг. Өөрөөр хэлбэл, 300 мянган төгрөгийн нөхөн олговор өгөх ёстой байлаа гэхэд 10 хүний суурь хураамж нийлж байж тэр нөхөн олговорыг төлдөг. Нэг ёсондоо нийт нь нэгнийхээ төлөө гэдэг бодлого юм” хэмээсэн. "Экспресс таур”-ын есдүгээр давхарт байрлах энэ байгууллагаар үйлчлүүлэх гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байлаа. Цахилгаан шатны хонх дуугарах тоолонд хүн гарч ирж байх нь үйлчлүүлэгч олонтойг илтгэнэ.
"Надад л лав хямдрал үзүүлээгүй”
Цахилгаан шатнаас бууж ирэх хүмүүсийн заримтай нь уулзах завшаан энэ үеэр тохиов. Тэдний дунд жолоочийн хариуцлагын даатгалд албан журмаар даатгуулах болсон нь нүдээ олсон шийдвэр гэж харах нэгэн байх авч, хууль шүүмжлэлтэй хандах нэгэн ч байсан юм. Бидэнд өөрийгөө А.Доржсүрэн гэж танилцуулсан нэгэн "Би хувьдаа жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг зөв гэж боддог. Гэхдээ хааяа улс ямар ч шаардлагагүй хууль бусаар иргэдээс мөнгө аваад байгаа юм шиг санагддаг. Би л гэхэд энэ даатгалын үйлчилгээнд хамрагдаад хоёр жил болж байхад нөхөн олговор авч үзээгүй. Нэг ч нөхөн олговор аваагүй тохиолдолд дараа жилээс нь хямдрал үзүүлнэ гэдэг ч тэр нь худлаа юм байна лээ. Надад л лав хямдрал үзүүлээгүй. Юм чинь өгөөтэй аваатай байх ёстой биз дээ. Гэтэл улс жил болгон л иргэдээсээ мөнгө аваад байх юм. Хохирсон талын хүнд л нөхөн олговор өгөөд байдаг.
Даатгуулсан хүндээ өгдөггүй нь сонин санагддаг” гэв. Харин энэ талаар даатгалын мэргэжилтэн Т.Сүх-Очир "Хүмүүсийн дунд би даатгуулчихаад байхад хохирогчид нөхөн олговор өгдөг хэрнээ надад мөнгө өгдөггүй гэсэн буруу ойлголт байдаг. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь тухайн жолоочийг буруутай үед санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилготой байдаг. Хэрвээ өөрийнхөө хохирлыг барагдуулахыг хүсвэл тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулах хэрэгтэй. Тэгвэл та өөрт учирсан хохирлын нөхөн олговорыг авах боломжтой. Ер нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалд зэрэг даатгуулчихвал маш ашигтай байдаг. Мөн даатгуулагчдийн дунд нөхөн олговорыг удааж өгдөг гэсэн яриа байдаг л даа. Гэхдээ тухайн даатгуулагчаас шалтгаалах зүйлс бий. Жишээ нь, баримтаа бүрэн бүрдүүлж өгдөггүй. Эсвэл осол гарсан газраасаа зугтсан зэрэг асуудлууд гаргадаг юм. Гэтэл бидэнд даатгуулагч буруутай нь үнэн гэсэн мэргэжлийн байгууллагын баримт чухал байдаг. Баримт нь байгаа тохиолдолд бид нөхөн олговрыг өгөх боломжтой болно. Тиймээс жолооч нар энэ бүгдийг анхаарах хэрэгтэй” гэх тайлбарыг өгсөн юм.
Нөхөн олговор авсан жолоочийн дараа жилийн хураамж нэмэгддэг...
Бидний дараагийн очсон газар "Миг даатгал” байлаа. Үдээс хойш болоод ч тэр үү үйлчлүүлэгч ховор байсан юм. Энэ компаниар үйлчлүүлж байсан жолооч Э.Анхбаяр "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал уг нь хэрэгтэй санагддаг. Биднийг болзошгүй санхүүгийн эрсдлээс хамгаалж чаддаг юм. Гэхдээ эхний жил 33000 төгрөгийн хураамжаа төлчихөөд, тэр жилдээ осол гаргаад нөхөн олговороо авчихдаг. Харин дараа жил нь хураамжаа төлөх гэхээр 58000 мянга болж өсдөг. Тэр нь онцгүй санагддаг. Яагаад үнэ нь нэмэгдэж байгаа юм бэ гэхээр өмнөх жилд нөхөн олговор авсан байна гэдэг” хэмээн бидэнд учирлав.
Тус компанид жолоочийн хариуцлагын албан даатгалд жилдээ дунджаар 110 гаруй мянган жолооч даатгуулдаг аж. Мөн 33 төрлийн даатгалын үйлчилгээг иргэдэд үзүүлдэг бөгөөд жолоочийн албан журмын даатгал, гэнэтийн ослын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал зэрэг 10 орчим даатгалын үйлчилгээг иргэд ихэвчлэн авдаг гэнэ. Тус компанийн даатгалын менежер Ж.Төрболд жолооч нар материалаа бүрэн бүрдүүлж өгдөггүй, ослын газраас зугтдаг, эсвэл осол болсон газраас шилжиж зогссоныхоо дараа даатгалын компанид хандах тохиолдол байдаг гэдгийг хэлж байв. Ингэснээр осол гарсан эсэхийг нотлоход хэцүү болдог гэнэ. Даатгалын компаниудын хувьд хамгийн гол нь тухайн жолооч буруутай нь үнэн гэсэн мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг л чухалчилдаг ажээ.
Гэрээгээ уншихгүй гарын үсэг зурах нь цаг заваа гарзадсан хэрэг
"Бодь даатгал” компани бидний очсон дараагийн газар байв. Тус компанийн үйлчилгээний ажилтан "Жолоочийн хариуцлагын даатгалд тээврийн хэрэгсэл эзэмшигч хүн бүр хамрагдана. Мөн мэргэшсэн жолооч болон С, D ангилалын тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох жолооч нар хамрагдах ёстой.
Нөхөн төлбөр авахын тулд тохиолдлыг баталгаажуулах мэргэжлийн байгуулагууд /ЗЦГ, Гал команд, эмнэлгийн байгууллага гэх мэт/ яаралтай мэдэгдэн акт, нотлох баримт авах мөн шуурхай албанд мэдээлэл өгөхөөс гадна хэд хэдэн бичиг баримт бүрдүүлдэг. Тухайлбал, даатгалын гэрээ, гэрээт баталгаа /эх хувь /, зам тээврийн осол бол осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зам тээврийн осол бол осолд холбогдсон жолооч нарын жолооны эрхийн үнэмлэхний хуулбар, зам тээврийн осол бол ослын акт дүгнэлт, тодорхойлолт /ЗЦГ аас авах/-ыг бүрдүүлнэ. Хөдөө, орон нутагт болсон тохиолдлын хувьд ослын газар болон эвдрэл гэмтлийн фото зураг, бичлэг хэрэгтэй. Мөн нөхөн төлбөр хүссэн өргөдлийн хамт манай байгууллагад хүсэлт гаргана.
Үүний дараа тухайн нөхцөл байдлаас хамаарч нөхөн төлбөр гаргах хугацаа нь өөр, өөр болдог. Тодруулбал, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч нь нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгодог. Мөн хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш нэг сарын дотор нөхөн төлбөрийг өгнө гэх мэтчилэн олон нөхцөл бий” хэмээн тайлбарлав. Энэ үеэр даатгалын үйлчилгээ, нөхөн төлбөр хэр бодитой хийгдэж буй талаар тус компаниар үйлчлүүлж байсан жолооч Д.Өлзий-Оршихоос зарим зүйлийг тодруулав. Тэрбээр "Ер нь жижиг, том ослын үед даатгалын компаниудад хандаж байхаар шууд тохиролцоод явчихсан нь шулуухан даа.
Олон бичиг баримт, шүүх цагдаагийн дүгнэлт гэж заваарч явах нь хэн хэндээ төвөгтэй. Ажлаа алдаж явахаар хэлэлцэж, тохироод замаа хөөх нь дээр гэж би хувьдаа боддог. Мөн иргэдэд нөхөн төлбөр олгох талаархи мэдээлэл нэг их тодорхой биш байдаг юм. Би энэ удаад нөхөн төлбөр авах санаатай ирсэн ч, миний буруу болоод л буцаж байна. Яагаад гэхээр саяхан машинаа шатаачихсан юм. Гэтэл даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас гарсан хохирлыг нөхөн олгодоггүй юм байна. Энэ хуулийн заалт гэрээг сайн уншиж судлахгүй бол цаг заваа гарздах ч бага хэрэг болохоор юм байна шүү” гэсэн юм.
Зав, хөөцөлдлөгөө сайтай хүн л нөхөн төлбөрөө олж авна
Үүний дараа "Ард даатгал” компаниар орлоо. Жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр, үнэлгээг тогтоохдоо дээр дурьдсан байгуулагатай ижил нөхцөлтэй байв. Мөн энэ үеэр даатгалынхаа нөхөн төлбөрийг авч буй жолоочтой таарсан юм. Тэрбээр өнгөрсөн сард осол гаргаж, хохирогчийнхоо машины эд ангийн хохирлыг барагдуулаад явж буй аж. Түүнийг Ж.Сэргэлэнбат гэдэг. Тэрбээр хэлэхдээ "Даатгалын компани, тэдний үйлчилгээг ихэвчлэн мөнгө угаах хэрэгсэл хэмээн үзэх тохиолдол их байдаг. Би энэ удаад үүнийг үгүйсгэмээр байна. Сайны хажуугаар саар гэдэг шиг нэг асуудал байна. Тэр нь юу вэ гэхээр цаг хугацаа. Зав, хөөцөлдлөгөө сайтай хүмүүс бол мөнгөө олж авахад асуудалгүй юм шиг санагдлаа. Бас нэг зүйл дурьдахад жолоочийн албан татварын талаархи мэдээлэл, үйлчилгээг сайн сурталчлах хэрэгтэй байна. Нөхөн төлбөр нь ангиллаасаа хамаарч өөр, өөр байдаг юм байна.
Миний хувьд 930 мянган төгрөгийн нөхөн олговор авлаа. Ер нь даатгалын үр шимийн талаар бүрэн дүүрэн ойлголттой, ач тусыг нь хүртсэн хүн цөөхөн байдгаас ослын үед үгсэн тохиролцох явдал их байдаг байх” гэсэн юм. Ямартай ч, албаныхны хэлж буйгаар албан журмаар хамруулж эхэлснээс хойш жолооч нар даатгалд бүрэн хамрагдах болсон гэж мэдээлж буй. Харин жолооч нарын тухайд даатгалын компаниудын нөхөн олговорын олголт муу, үүнийгээ өгөхдөө чирэгдэл болдог, шуурхай алба нь мөд ирдэггүй, хүнд сурталтай үйлчилдэг зэрэгт шүүмжлэлтэй хандаж байгааг бидний бэлдсэн сурвалжлагаас харж болно. Тиймээс нэгэнт л албан журмаар даатгаж байгаа хойно даатгалын компаниудынхаа чадвар, хурдыг сайжруулбал ямар вэ. Мөнгийг нь авахдаа бөхийж, харин нөхөн төлбөрийг нь өгөхдөө гэдийдэг даатгалын компаниудын хариуцлагыг сайжруулж, даатгалын системд хурд нэвтрүүлэх шаардлага бий болжээ.
Б.Даваахүү
Н.Батзаяа
Т.Ариунбаяр
Н.Батзаяа
Т.Ариунбаяр
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдэл