Кристиано Роналдогийн найз охин Жеоржина Родригюз найман сартай жирэмсэн. Тэд саяхан "Best FIFA Football Awards”-т хамтдаа ирсэн бөгөөд Жеоржинагийн өмссөн мөнгөлөг даашинз түүний жирэмсэн болохыг илэрхий харуулж байна. Уг үйл ажиллагаанд тэд Роналдогийн хүү Кристианотай хамт ирсэн юм.
Даваа гаригийн орой Лондон хотод болсон уг үйл ажиллагаанд хөл бөмбөгч "Жилийн шилдэг тоглогч” болсон. Түүний найз охин Жеоржина 22 настай, Испанийн модель юм.
Б.Халиун
Ugluu.mn
Сэтгэгдэл