Сүүлийн үед дэлхийн улс орнуудад хүчээ авч байгаа спортын төрөлд Талбайн теннисний спорт томоохон байр суурь эзлэн, хурдтайгаар хөгжиж байна. Монголд ч гэсэн энэ төрлийн спорт эрчимтэй хөгжиж бий гэхэд хилдэхгүй.
Тэрбээр Монголын газрын теннисийг дэлхийн төвшинд гарган Монгол тамирчдыг бэлдэх болон сонирхогчдыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн оны 12 дугаар сард дэлхийн стандартын дагуу баригдсан Газрын теннисний талбайг Монголд ашиглалтад оруулсан. Тэгвэл энэхүү зорилго биелэлээ олж Монголын газрын теннисий тамирчид эхнээсээ амжилт гаргаж эхэлсэн сайхан мэдээ байна.
Тэрээр БНСУ-ын Жежү хотод болсон Олон Улсын талбайн теннис сонирхогчдын дунд зохион байгуулсан тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож аварга болжээ. Энэхvv тэмцээнд Ан Жэихенг багшаар удирдуулсан Ариунгоо, Урантгөгс, Эрдэнэбат зэрэг тамирчид оролцсон байна.
Сэтгэгдэл