Ройтерс: Хилийн түгжрэл Монголын нүүрсний эцсийн найдварыг алдуулж байна


"Ройтерс” агентлагт "Хил дээрх түгжрэл нь Монголын нүүрсний эцсийн найдварыг алдуулж байна” гэх гарчигтай нийтлэл нийтлэгджээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монголын говь цөлд нүүрс ачсан хүнд даацын ачааны мянга мянган машинууд Хятадын хилээр нэвтрэхийн тулд долоо хоногоос илүү хугацааг зарцуулж байна.

Ачаа тээвэрлэгчид найман зуу гаруй жилийн өмнөх Чингис хааны үеийн Монгол аргаар бэлтгэсэн шөлтэй хоолоор амь зуун, нүүрсний тоосоор хучигдсан машин дээрээ унтаж, идэж, хоолоо хийж байна. 130 км/ зам сунжирсан дараалалд Хятадын гаалийг хүлээх жолооч нарт тамхи, ус, дизель түлш зэргийг худалдаачид зарж борлуулан ачааны машинуудын цувааны дагуу хөл хөдөлгөөн ихтэй жижиг зах зээлийг цэцэглүүлж байна.

Валют болон өрийн хямралын дараа "ОУВС"-аас эдийн засгийн тусламжийн зээл авсан үед энэ жил Хятадын экспортын хэмжээ нэмэгдэж, нүүрсний үнэ өссөн нь Монголын уурхайчдын хувьд гэнэтийн ашиг, Монгол Улсын жижиг дунд эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна.

Хоёр улс хоорондын гол дамжин өнгөрөх цэг болох Гашуун Сухайт-Ганц модны боомт дээрх удаан хугацааны саатал нь Говь цөлийн уурхайнуудаас Хятадын хил дээр овоорсон нүүрс тээвэрлэж буй ачааны машинуудыг үнээ буулгахад хүргэжээ.

Хил дамнасан нүүрсний худалдаа өссөнтэй холбоотой урт хугацааны саатал нь замын хөдөлгөөний зохицуулалтад сөргөөр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч хууль бусаар хил давуулах үйл ажиллагааг зогсоох Монголын чадваргүй байдал нь БНХАУ-ыг сүүлийн саруудад орж ирж буй нийлүүлэлтэд хатуу хяналт тогтооход хүргэсэн.

БНХАУ-ын Өвөр Монгол дахь гаалийн ажилтнуудтай "Ройтерс” агентлаг холбоо барихад тайлбар өгөхөөс татгалзсан. Мөн Бээжин дэх Гаалийн Ерөнхий газар тайлбар өгөх хүсэлт тавихад хариу өгсөнгүй.

Нөхөн сэргээлтийг зогсоосон

Энэ жилийн нүүрсний үнийн өсөлт нь Хятад болон Монгол Улсын гаалийн ажилтнууд болон хуулийн сахиулах байгууллагыг хүнд дарамт шахалтад оруулж, хилийн хөдөлгөөнийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Ирэх онд Говийн уурхайчид Хятадын өндөр үнийг давуу тал болгон ашиглаж ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хүсч байгаа тул байдал улам дордох төлөвтэй байна.  Хятадад байгаль орчны доройтол нь олон зуун уурхайг хааж, жижиг боомтууд дахь нүүрсний нийлүүлэлтийг хязгаарлаж, үнийг өсгөхөд хүргэсэн.

Пхеньяны цөмийн зэвсгийн хөтөлбөрийн эсрэг олон улсын хориг арга хэмжээний улмаас Хойд Солонгосын нүүрсний импорт багассан бөгөөд Монгол Улсад уг тасалдлыг нөхөхийг зөвшөөрсөн.  Хятад руу гаргах Монголын нүүрсний экспорт нь энэ оны эхний хагасаас 4 дахин өссөн ч анх долоодугаар сард хилийн боомтын саатал үүссэнээс хойш уг өсөлт нь буурсан.

Гашуун Сухайт дахь Монголын гаалийн байгууллагын захирал Даваасүрэн хэлэхдээ "хилийн хоёр талын гаалиудыг богино хугацаагаар ажиллуулж байгаа бөгөөд аравдугаар сард Хятадын Коммунист намын конгресс зэрэг үйл ажиллагаанаас шалтгаалан нөхцөл байдал улам дордсон байна” гэжээ.

Монгол Улсын Гадаад хэргийн яам тухайн асуудлыг олон Монголчууд урт хугацаагаар амралтаа авах үед зун Наадмын үеэр анх үүссэн гэж хэлсэн. "Хятадын талаас Хятад руу оруулж буй нүүрсэн дотор түүхий мах, тэр ч байтугай буу хүртэл нуусан байсан талаар гомдол гаргасны дараа Монголын гаалийн ажилтнууд ачааг шалгахад цаг хугацаа их зарцуулж байна” гэж Даваасүрэн мэдэгджээ.

"Нэг жолооч амьд чоно хил давуулах гэж оролдсон тохиолдол ч гарсан” гэж тэрбээр хэлэв.

"Мэдээж, хэн ч урт дараалал оочерыг хүсэхгүй шүү дээ", хэрэв Монголын гааль одоогийн 700-аас илүү өдөрт 3000 машиныг шалгах хүртэл хүчин чадлаа нэмэгдүүлж чадвал энэ асуудал удахгүй алга болно” гэж Даваасүрэн хэлэв. "Жолооч нар болон улс орны хувьд энэ нь хор хөнөөлтэй учраас бид асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна.

Ачааны машинууд шахцалдан хөдөлгөөнд оролцдоггүй бол хил рүүгээ хүрэх нь аймаар хүнд хэцүү сорилт биш юм. Зам чиглүүлэх гэрэлгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барих зэрэг нь шөнийн цагт аюул ослын хэмжээг нэмэгдүүлдэг гэж жолооч нар хэлж байна.

"Энэ бол маш эрсдэлтэй" гэж өөрийгөө Бат-Эрдэнэ хэмээн танилцуулсан нэгэн жолооч хэллээ. "Бид өдөр бүр замын хажуугаар унасан машинуудыг хардаг" гэж хэлжээ.  "Ройтерс” агентлагийн сэтгүүлчдийн баг саяхан зам дээр гарсан олон тооны унасан машинуудын осол болон замын хажуугаарх мөргөлдсөн, сүйрсэн тээврийн хэрэгслүүдийг харсан. "Бид итгэмээргүй зүйлсийг харж байна" гэж хөдөлгөөнгүй зам дээр машиныхаа хажууд зогсч буй жолооч Баасанжавын Дуншиг хэлсэн.

"Үүнийг харсан хүмүүс хамгийн муу муухай зүйл гэж боддог ч бид үүнийг үргэлж харж байна. Бид үүнийг тоохоо больчихсон", "Уурхайчид хилийн бэрхшээлтэй асуудлыг шийдэх урт хугацааны шийдэл бол Гашуун Сухайтын боомттой уурхайнуудыг шинэ төмөр замаар холбох гэдгийг хэлж байв.

Монгол Улс холбох төмөр замыг 200 гаруй километр барьсан ч уг төсөл нь санхүүжилт дууссны улмаас хэрэгжихээ байсан. Суурь блокуудыг Монголын хатуу ширүүн байгаль орчинд хамгаалалтгүйгээр үлдээсэн учраас уг төслийг дахин эхнээс нь эхлэх хэрэгтэй болно гэж орон нутгийн эрх баригчид үзэж байна.  Төмөр замын хувь заяа ямар ч байсан Говиос Хятад хүртэлх эдийн засгийн өсөлтийг дэмжсэн замуудаа дэмжих нь гарцаагүй сонголт юм, "ОУВС”-ийн хөнгөлөлттэй холбоотой хатуу чанга арга хэмжээ нь боломж бололцоог хязгаарлагдмал болгож байна. "Энэ ажил нь маш эрсдэлтэй, амь насанд аюултай байдаг, гэвч бидэнд өөр сонголт байхгүй” жолооч Ганболдын Чойжилжав хэлсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn

Линк: http://www.shuud.mn/content/read/490748.htm


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.