Д.ХАЯНХЯРВААГ тойрсон 23 ХАР БАРИМТ


 Д.ХАЯНХЯРВААГ тойрсон 23 ХАР БАРИМТУИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг энэ удаа бид онцолж, түүний тухай 23 баримтыг дэлгэх гэж байна. Д.Хаянхярваа гишүүний хувьд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилладаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын удирдлагуудын нэг гэсэн үг. Тиймээс түүний үг, үйлдэл, туулж ирсэн намтар түүх бүхэн олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татдаг. Төрийн өндөр албан тушаал  хашиж буй хэн хүнийг олон нийт анхааран хардаг. Ялангуяа буруу, булхай, алдаа, дутагдал бий бол тэр бүхнийг нь хэвлэлийнхэн бид олон түмэнд хүргэж, тэдний мэдэх эрхийг хангах учиртай. Ингээд Д.Хаянхярваа гишүүний тухай баримтуудыг толилуулъя.

1. Төрөөс төрсөн тэрбумтан гэгддэг. Учир нь тэрээр УИХ-д сонгогдохоосоо өмнө Дархан-Уул аймгийн төр захиргааны байгууллагад олон жил ажилласан. Аймгийнхаа Засаг даргаар 8 жил ажиллажээ.
2. Өмч хувьчлалийг өөртөө ашигтайгаар явуулсан. Энэ тухай олон баримт хэвлэлээр гарч байв. Дархан-Уул аймгийн олон объектуудыг үнэгүйдүүлэн хувьчилж авсан гэдэг.
3. Хуримын ордныг Христийн сүм болгосон. Монголдоо хоёрдугаарт орох том Хуримын ордон Дарханд байсныг Д.Хаянхярваа гишүүн гэр бүл судлаач Л.Нарантуяад үнэгүй хувьчилж авч өгсөн нь солонгосуудад дамжин Христийн сүм болжээ.
4. Төрөх газрыг балгас болгов. Дарханы гурван үеийг тосч авсан төрөх газрын барилгыг эзэнгүй балгас болгож үнэгүйдүүлээд өөрөө хувьчилж авсан байна.
5. Хэвлэл мэдээллийн байгууллагыг хувьдаа авав. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээс хамгийн томд тооцогддог байсан "Дархан мэдээллийн төв” орон нутгийн өмчит төрийн байгууллагыг радио релейний дамжуулан цацах байгууламжийн хамт өөрийн гарын хүн А.Түвшинбаттай хамтран хувьчилж авчээ.
6. Дүүдээ барилга бэлэглэжээ. Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр багийн нутагт байрлах, дарханчуудын нэрлэдгээр Оросын шилэн давхар худалдааны төвийг мөн үнэгүйдүүлэн өөрийн төрсөн дүү Д.Дарамбазарын нэр дээр худалдан авсан. Одоо уг объектыг ХААН банкинд түрээслэн ашиг олдог.
7. Дэлгүүрийг Христийн сүм болгов. Шинэ Дарханыхны нэрлэж заншсанаар Хоёр давхар дэлгүүрийг үнэгүй хувьчилж аван солонгос иргэдэд өндөр үнээр худалдсан нь Христийн сүм болжээ.
8. Шувуун фабрикт эзэн суусан. Дарханд байсан оросуудын барьсан цэргийн  хотхоны шувуун фабрикийг хувьдаа завшсан.
9. 12 тэрбумын үйлдвэрийг үнэгүй авсан. Мөн Дархан хотод оросуудын үнэгүй барьж өгсөн "Зарубежстрой” үйлдвэрлэлийн хотхоны нийт 12 орчим тэрбум төгрөгийн үнэтэй хэд хэдэн үйлдвэрийг найзтайгаа хамт хувьдаа авсан.
10. "Учиртай дөрвөн  толгой” бүлэглэлийн тэргүүн. Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн гарын хүмүүсээр хууль бус хувьчлал зэргээ хийлгэдэг байсан гэнэ. Д.Хаянхярваа болон тухайн үед Дархан-Уул аймгийн Үйлдвэрлэл худалдааны хэлтсийн дарга байсан Г.Эрдэнэбат, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын дарга Баяраа, түүний эхнэр Санхүүгийн хэлтсийн нягтлан Нансалмаа нарыг "Учиртай дөрвөн толгой” хэмээн нэрлэдэг байна.
11. Мөнгө угаагч. Д.Хаянхярваа хууль зөрчиж, мөнгө угаасан гэгдэх хоёр хэрэг бий. Түүний нэг нь Зам засварын ажлыг бүрэн гүйцэд хийсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, тав, есөн жилийн өмнөхөөр зураг харуулж, 300 сая төгрөг авсан хэрэг 2007 онд гарсан байна.
12. Ахмадын орон сууцыг гацаасан. Энэ тухай хэвлэлээр олонтаа бичигдсэн. Д.Хаянхярваа гишүүн ахмадын орон сууц барина гэж Дарханы 200 гаруй ахмадаас урьдчилгаа мөнгө авахуулсан ч орон сууц нь баригдаагүй өнөөг хүрсэн гэнэ. Энэ хугацаанд урьдчилгаа мөнгөө өгөөд байраа хүлээж байсан ахмадуудаас 6 хүн нас барж, 2 хүн цус харвасан байна.
13. Буу алдаж бусдыг хохироожээ. Д.Хаянхярваа гишүүн ан хийж яваад буу алдаж найзынхаа хөлийг буудан тахир дутуу болгосон тухай хэвлэлд бичиж байв.
14. Тэрбумтны хорооллыг санаачлагч. Дархан-Уул аймагт тэрбумтны хороолол гээчийг бий болгосон ба тэнд нь түүнийг тойрон хүрээлэгсэд л амьдардаг байсан нь дарханчуудын эгдүүцлийг төрүүлж байв.
15. Хонгор сумынхныг басамжилсан хэрэг. Хонгор сумын иргэд цианит натрид хордсон байж магадгүй шинж тэмдэг илэрч улс даяар шуугиан дэгдэхэд тухайн үед Дархан-Уул аймгийн Засаг дарга байсан Д.Хаянхярваа Хонгорынхныг "Зүв зүгээр байгаа” хэмээн хэлж байжээ. Түүнийг Хонгорын хэргийг дуугүй дар гэсэн Засгийн газрын үүргийг биелүүлсэн хүн гэж ногоон хөдөлгөөнийхөн мэдэгдэж байв.
16. Найздаа тендер бэлэглэдэг. Энэ тухай Дарханыхан байнга ярьдаг. Д.Хаянхярваагийн найз нь түүний сонгуулийн менежерээр ажилладаг, "Викторизон” компанийн захирал Энхжаргал. Д.Хаянхярваа Дарханы аливаа тендерийг Энхжаргалд өг гэсэн аман үүргийг аймгийн удирдлагуудад өгдөг гэнэ. Тухайлбал Энхжаргалд 300 сая төгрөгийн тендер хууль бусаар өгсөн хэрэг яригддаг.
17. Албан тушаалаа урвуулан ашиглаж сонгогчдын саналыг худалдаж авсан. Д.Хаянхярваа гишүүн Сангийн сайдаар ажиллаж байхдаа 2012 онд УИХ-ын сонгуулийн Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшин өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байсан 330 мянган төгрөгийг хүн бүрт 670 мянган төгрөг болгон нэмж тарааснаасаа болж албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-т дуудагдан шалгагдаж байсан юм.
18. 800 саяын хамсаатан. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Э.Наранбаатар, Д.Нямхүү, Төрийн сангийн мэргэжилтэн Б.Бурмаа, НААҮГ-ын дарга Д.Баяраа, "Жигүүр” цогцолбор сургуулийн ерөнхий нягтлан бодогчС.Амаржаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Амгалан тэргүүтэй 13 хүн төсвийн 800 сая төгрөг хулгайлсан нь нотлогдсон. Тэд 2000-2008 оны хооронд эрчимтэйгээр хулгай хийсэн нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан цаг хугацаатай давхацдаг.
19. Хувь хүний нууцад халдагч. Энэ бол ичсэн хүн хүн ална гэдэг шиг л юм болж. Дархан-Уул аймгийн ИТХ 2015 онд Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулж А.Энхболдыг Засаг даргаараа томилсон юм. Өөрийн гарын хүмүүсээ огцорсонд бухимдаж, бас айж балмагдсан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дээрх асуудалд хамааруулж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурна гэдгээ мэдэгдэж байв. Түүгээр зогсохгүй Дарханы шинэ Засаг дарга А.Энхболдын хувийн мэдээллийг архивын газраас гаргуулан авч, олон нийтэд түгээж Хувь хүний нууцын тухай хуулийг ноцтой зөрчсөнбайна.
20. Хов базаж байгаад гардуулсан нь. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "нэг ангийнхан” болох Д.Зоригт, Г.Батхүү, Ч.Хүрэлбаатар нарын гишүүдтэй хамт өрөөндөө ганц шил юм хүртэх зуураа "Удахгүй буух Ерөнхийлөгчтэй юугаа ярих вэ дээ” гэсэн яриа өрнүүлснийг Ерөнхийлөгчийн зөвлөх хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
21. Давхар дээл, шилэн дансны хуулийг эсэргүүцсэн нь. Энэ бас л хэвлэлд мэдээлэгдсэн баримт. Д.Хаянхярваа гишүүн давхар дээлийг тайлах агуулга бүхий хуулийг УИХ дээр унагах, шилэн дансны хуулийн төслийг буцаах зэрэгт хүчтэй лобби хийсэн гэдэг. Но-то хүн аргагүй шүү дээ.
22. 65-ын бүлгийг хагалан бутаргагч.Тэрээр хамгийн сүүлд ийм нэр зүүв. УИХ-д 65 суудал авч үнэмлэхгүй олонхи болсон намын бүлгээ Д.Хаянхярваа удирдаж чадахгүй байгаа. Тиймээс МАН-ын бүлгийнхэн 32-ын бүлэг, 33-ын бүлэг болон хуваагдан талцаж, Засгийн газраа унагасан  юм.
23. Ерөнхий сайдад санаархаад амаа таглуулсан нь. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсны дараахан Д.Хаянхярваагишүүн намынхаадаргаМ.Энхболдтой уулзаад "Даргааа, биЕрөнхийсайдадөрсөлдье. Бичиньбүлгийндаргахүншүүдээ” гэжээ. ХаринМ.Энхболд "Чи өрсөлдөөдхолявахгүйээ. Бүлэгдоторхинэрхүндээхар” гэсэнхариултыгөгсөн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.