Тайваньд хулгай хийсэн Монгол иргэн 1.7 жилийн ял сонсжээ


Тайван улсын шүүхээс С.А-д халаасны хулгайн хэргээр жил долоон сарын хорир ял оноолоо.

С.А нь энэ оны дөрөвдүгээр сард тус улсад аялахаар очсон бөгөөд аялах хугацаандаа гурван удаагийн халаасны хулгайн үйлдлээр 1660 ам.доллартай тэнцэх тайван доллар хулгайлжээ.

2015, 2016 онд Тайпэй хотын томоохон худалдааны захуудад болсон халаасны хулгайн хэрэгт С.А-ыг холбоотой эсэхийг мөн судалж байгаа аж. Тухайн онуудад Монгол Улсын 6 иргэн халаасны хулгайн хэрэг үйлджээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.