Хонгилын цаад эзэн, гардан гүйцэтгэгч нарт хариуцлага тооц


Хонгилын цаад эзэн, гардан гүйцэтгэгч нарт хариуцлага тооц

Хууль зүй дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилогдсоны дараа ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц ноцтой мэдээлэл хийсэн юм. Тэрээр "Ц.Нямдорж сайд болохоороо С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүсийг сольдог. Хэргийг тагнуулын байгууллагаас салгадаг нь цаанаа улс төрийн зорилготой. Мөн Ц.Нямдорж, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нарын бүлэглэл хүчтэй. Шахаа хийдэг” хэмээ нярив. Мөн сүүлд "Цензургүй” яриа нэвтрүүлэгт орохдоо ч энэ тухай ярьсан юм. Тэгвэл энэ талаар Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Хонгилын цаад эзэн, гардан гүйцэтгэгч нарт хариуцлагаа тооцооч ээ” хэмээн жиргэжээ. Жиргээнд өөрийнхөө "Гишүүдийг үгэнд орохгүй бол шоронд хийнэ гэж айлгадаг. Дараа нь идсэн, уусан, авилга авсан мэтээр мэдээлэл цацаж нийгмийн сэтгэл зүйг бэлдэнэ. Энэ бол төрийн байгууллагуудын хийж байгаа үйлдэл. Ингэж худал мэдээлэл хэргээр цацсаны дараа хууль хяналтын формтой хүмүүс гарч ирээд ярина” гэсэн яриаг хавсаргажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.